Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Монгол Улсын цагны эталоны нарийвчлал дэлхийн жишигт хүрлээ
Манай улс Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газар хоорондын байгуулагдсан хэлэлцээрийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд тус улсын Стандарт, хэмжил зүйн сорилтын хүрээлэн болон Фотоник электроникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран ажиллаад гурван жил болж байгаа билээ. Тэгвэл төслийн хүрээнд АНУ, Европын стандартад нийцсэн цагны эталоны хэмжлийн төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторыг манай улсын Стандартчилал хэмжилзүйн газарт хүлээлгэн өгсөн байна. Тус эталон лаборатор нь улсын хэмжээнд цаг, давтамжийн нэгж, үндэсний цагийн хуваарийг гаргах, хадгалах, хэрэглэгчдэд дамжуулах, цагийн дохиог хиймэл дагуулаас хүлээн авах 24 цагийн байнгын ажиллагаатай төдийгүй тухайн хэмжлийн төрлөөр хяналт шалгалт явуулах, нэгдмэл байдлыг нь хангаж ажилладаг аж.
Цаг давтамжийн эталоныг шинэчилснээр улсын цагийн хуваарийн нарийвчлал дээшилж, 10 Мигагерц болон 5 Мигагерцийн давтамжийн эталон гаргах бүрэн боломжтой болох ба олон улсын цагийн хуваарь UTC-г гаргахад Монгол Улс хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэх гэнэ. Мөн эталоны хэвийн найдвартай ажиллагааг хангах цаг, давтамжийн хэмжлээр олон улсны түвшинд хүрсэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, өмчийн бүх хэвшлийн байгуулагад үндэснийхээ эталонтой харьцуулан дүйлгэж, баталгаажуулсан хэмжүүр, хэмжих хэрэгслээр хэрэглэгчдэд үйлчлэх нөхцөл бий болж байна.

0 Сэтгэгдэл