БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Сандра Баллок ”Татах хүч” кинонд 70 сая ам.доллараар тогложээ
Жүжигчин Сандра Баллок "Татах хүч" киногоороо Оскарын шагнал хүртэж чадаагүй ч харамсахааргүй цалин хөлс авчээ. Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон энэ кинонд тоглоод тэрээр 70 сая ам.долларын цалин авсан байна. Өнөө үед Холливудын өндөр зэрэглэлийн одод нэг кинонд тоглоод 20-30 сая ам.долларын чек авдаг ч түүн шиг хоёр нугалсан цалин авсан жүжигчин одоогоор алга байна. Өчигдөр болсон Оскарын наадмаас долоон шагнал хүртсэн "Татах хүч" кинонд Сандра Баллокоос гадна Жорж Клуни тоглосноос өөр ямар ч жүжигчин энэ кинонд оролцон тоглоогүй юм. Тийм ч учраас гол дүрийн жүжигчнийн үнэлгээ өндрөөр тогтоогдсон бололтой.
Холливудын түүхэнд хамгийн өндөр цалинтайгаар кинонд тоглосон жүжигчдийн тоонд "Карибын тэнгисийн дээрэмчин" киноны сүүлчийн ангид 56 сая ам.доллараар тоглосон Жонни Депп, бүр 1994 онд "Форест Гамп" кинонд 25 сая ам.доллараар тоглосон Том Хэнкс нар багтдаг. Гэхдээ жүжигчид цуврал кинонд тоглохдоо ердийн ханшаас хэд дахин өндөр үнээр тоглодог. Тухайлбал, жүжигчин Кеану Ривз "Матрикс" киноны гурван ангид бараг 250 сая ам.доллараар тоглосон гэдэг бол Том Круз "Биелэгдэшгүй даалгавар" киноны гурван ангид 100 сая орчим ам.доллараар тоглож байжээ.
Жүжигчин Сандра Баллок "Татах хүч" киногоороо Оскарын шагнал хүртэж чадаагүй ч харамсахааргүй цалин хөлс авчээ. Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон энэ кинонд тоглоод тэрээр 70 сая ам.долларын цалин авсан байна. Өнөө үед Холливудын өндөр зэрэглэлийн одод нэг кинонд тоглоод 20-30 сая ам.долларын чек авдаг ч түүн шиг хоёр нугалсан цалин авсан жүжигчин одоогоор алга байна. Өчигдөр болсон Оскарын наадмаас долоон шагнал хүртсэн "Татах хүч" кинонд Сандра Баллокоос гадна Жорж Клуни тоглосноос өөр ямар ч жүжигчин энэ кинонд оролцон тоглоогүй юм. Тийм ч учраас гол дүрийн жүжигчнийн үнэлгээ өндрөөр тогтоогдсон бололтой. Холливудын түүхэнд хамгийн өндөр цалинтайгаар кинонд тоглосон жүжигчдийн тоонд "Карибын тэнгисийн дээрэмчин" киноны сүүлчийн ангид 56 сая ам.доллараар тоглосон Жонни Депп, бүр 1994 онд "Форест Гамп" кинонд 25 сая ам.доллараар тоглосон Том Хэнкс нар багтдаг. Гэхдээ жүжигчид цуврал кинонд тоглохдоо ердийн ханшаас хэд дахин өндөр үнээр тоглодог. Тухайлбал, жүжигчин Кеану Ривз "Матрикс" киноны гурван ангид бараг 250 сая ам.доллараар тоглосон гэдэг бол Том Круз "Биелэгдэшгүй даалгавар" киноны гурван ангид 100 сая орчим ам.доллараар тоглож байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
fff
***** kino
2014.03.05
























