П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь өндөр настан болно
Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ:Хүрээ амаржих газарт дурангийн аппараттай болсон ч боловсон хүчингүй тул ашиглахгүй байна
"61 хүүхдийн зуслангийн 50 нь стандарт хангаагүй байна"
“Дэлхийн Монголчуудын наадам”-ын үндэсний бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна
Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо
Байгаль эхийн урласан гайхамшигт хаалгууд
Мянга мянган жилийн урсгалаар байгаль эх ус, салхи, нарныхаа ачаар энэ ертөнцийн өчнөөн олон үзэсгэлэн бүтээсний нэг нь асга хаданд бүтээж үлдээсэн гайхамшгт хаалгууд. Хүний гараар бүтээгүй ийм хаалганы зарим нь хэдэн арван метр өндөр байдаг бол зарим нь хэд гурван метр ч байдаг. Энэ гайхамшигт бүтээлийн хамгийн түрүүнээ францын зүүн өмнөд нутаг дахь Ардеш гол дээрх гүүрэн хаалга зүй ёсоор орно.
Пон-д’ Арк

50 орчим метр өндөртэй энэ гайхамшиг Францын зүүн өмнөд нутагт Ардеш голын хоёр эргийг холбож байдаг. Хот суурин газраас алс энэ газар унаган төрхөөрөө хадгалагдсан, нам гүмхэн болохоор жуулчид, гэр бүлээрээ амрах гэсэн хүмүүс л ирнэ.
Радужны гүүр

Америкийн өмнөд Юта мужийн Рэйнбоу Брижийн Үндэсний цогцолбор газарт байдаг 70 орчим метр өндөр энэ гүүр Колорадо голын нэгэн цутгалан дээр оршино.
Капри арлын ди Натуралын Арк

Италийн Капри арал дээрх энэ хаалга манай гаригийн хамгийн том аркын нэг. Арлын зүүн эрэг орчим байх энэ хаалга 18 метр өндөртэй ч цохио нь болохоор асар өндөр. Эндээс эрэг орчмын үзэсгэлэнт байгалийг харж зураг авч болно.
Мальтын Лазуран цонх

Газар дундын тэнгист мальтын арлуудын баруун эрэг орчим асар том энэ цонх бий. Хөх цэнхэр далайн усан дээр тогтсон энэ цонх үнэхээр гайхамшиг гэж болно.
Дахиад л Өмнөд Юта

Америкийн Өмнөд Юта мужийн Арокын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн хэсэг дэх энэ хаалга өөрийн өвөрмөц өнгө, хэлбэр төрхөөрөө бусдаас аргагүй ялгарна.
Яншогийн Саран гүвээ

Хятадын Яншо хотоос өмнө зүгт хэдхэн км-ийн зайд Сарны гүвээ гэдэг энэ хаалга оршдог. Битүү модоор бүрхэгдсэн 300 метр өндөр энэ гүвээний дор энэ гайхамшиг хаалга байдгийг хятадууд Сарны хаалга хэмээн нэрийдэж.
Дердл-Дор

Английн өмнөд эрэг орчмын Дердл-Дор байгалийн урласан гайхамшигт 10 хаалганд зүй ёсоор орно. Яг үүний дэргэд асар том наран шарлагын газар байдгаараа амарч тухлах, аялж зугаалахад хамгийн тохиромжтой газар.
Квебекийн Перс дэх хавцал

Канадын зүүн эрэг орчимд далай руу түрж орсон цохион доорхи энэ хаалга бас л нэг гайхамшиг. Энэ цохио уснаас дээш бараг 90 метр цухуйдаг бол усан дор бас 90 метр хад бий.
Зааны хошуу

Зааны хошуу уул өмнөд Хятадын нутагт байдаг. Ногоон ойгоор бүрхэгдсэн энэ цохио яг зааны хошуу шиг харагдана. Хальт харвал францын алдарт триумфальны хаалга шиг харагдах энэ орчим жинхэнэ байгалийн диваажин гэж болно.
Австралийн Лондонгийн хаалга

Австралийн хамгийн өмнөд хэсэгт орших Лондонгийн хаалга яг л далайн усанд тавьсан сандал шиг харагддаг. Порт-Кемпбеллийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг бол аялал жуулчлалын хамгийн таатай үзэсгэлэнт газруудын нэг.

0 Сэтгэгдэл