Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Лупита Нионго: Сахиусан тэнгэр болсон юм шиг санагдаж байна
Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг "12 жилд боолчлолд" киноны Лупита Нионго хүртсэн нь үзэгчдийн ч, мэргэжилтнүүдийн, мөн Холливудын ертөнцийнхний сэтгэлд нийцсэн шагнал боллоо. 31 настай жүжигчин бүсгүйн дэлхийн анхны гол дүр болсон энэ кино түүнээс асар их ур чадвар шаардсаныхаа хэрээр асар өндөр амжилт авчирч чадлаа. Оскарын ёслолд Прадагийн усан цэнхэр даашинзтай ирэхдээ "Сахиусан тэнгэр болсон юм шиг санагдаж байна" гэж ярьж зогссон тэрээр үнэхээр Оскарын алтан бурхныг өөрийн болгож чадлаа.
Лупита энэ шагналыг авах эрхтэй, түүнийг л байгаасай гэж хүсч байна хэмээн түүнтэй хамт өрсөлдсөн Женнифер Лоренс хүртэл Оскарын өмнө ярьж байжээ. Анхны дүрээрээ анхны Оскараа хүртсэн түүнд баяр хүргэхээр одод бүгд хошуурч байсан нь тайзны ард ажиллаж байсан гэрэл зурагчдын дуранд үлджээ.
Лупита Оскарын өмнө хар арьст эмэгтэй жүжигчдийн арга хэмжээнд оролцохдоо гоо үзэсгэлэнгийн талаар сэтгэл хөдөлгөсөн үг хэлсэн нь олны таашаалд нийцэж, зөвхөн энэ үгийнх нь төлөө Оскар өгсөн ч багадана хэмээн хэвлэлүүд бичиж
байна.










Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг "12 жилд боолчлолд" киноны Лупита Нионго хүртсэн нь үзэгчдийн ч, мэргэжилтнүүдийн, мөн Холливудын ертөнцийнхний сэтгэлд нийцсэн шагнал боллоо. 31 настай жүжигчин бүсгүйн дэлхийн анхны гол дүр болсон энэ кино түүнээс асар их ур чадвар шаардсаныхаа хэрээр асар өндөр амжилт авчирч чадлаа. Оскарын ёслолд Прадагийн усан цэнхэр даашинзтай ирэхдээ "Сахиусан тэнгэр болсон юм шиг санагдаж байна" гэж ярьж зогссон тэрээр үнэхээр Оскарын алтан бурхныг өөрийн болгож чадлаа. Лупита энэ шагналыг авах эрхтэй, түүнийг л байгаасай гэж хүсч байна хэмээн түүнтэй хамт өрсөлдсөн Женнифер Лоренс хүртэл Оскарын өмнө ярьж байжээ. Анхны дүрээрээ анхны Оскараа хүртсэн түүнд баяр хүргэхээр одод бүгд хошуурч байсан нь тайзны ард ажиллаж байсан гэрэл зурагчдын дуранд үлджээ.
Лупита Оскарын өмнө хар арьст эмэгтэй жүжигчдийн арга хэмжээнд оролцохдоо гоо үзэсгэлэнгийн талаар сэтгэл хөдөлгөсөн үг хэлсэн нь олны таашаалд нийцэж, зөвхөн энэ үгийнх нь төлөө Оскар өгсөн ч багадана хэмээн хэвлэлүүд бичиж
байна.











0 Сэтгэгдэл
























