Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Гуравдугаар сарын банцүкэ гарчээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын банцүкэ гарчээ. Өнгөрсөн нэг сарын барилдаанд тэргүүлсэн 69 дэх их аварга Хакүхо зүүн жигүүрийг, 70 дахь их аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдах ажээ. Ирэх сард 12 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цолны болзол хангах Какирюү зүүн жигүүрт эрэмбэлэгдсэн байна.
Мөн ирэх сарын барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд анх удаагаа дэвшин барилдах юм. Түүнийг сүмо бөхийн ояката нар Монголын бас нэгэн сүмогийн их аварга болно хэмээн үнэлдэг. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчи зиндаанд барилдах Монголын 20, гадаадын 42 дэх сүмоч болж байгаа юм. Харин нэгдүгээр сард 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо зиндаа руу унажээ. Жюүрёо зиндаанд Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн нэгээс, Токитэнкү А.Хүчитбаатар гурваас, Асасэкирюү Б.Дашням баруун жигүүрийн гурваас, Шёотэнро Д.Нямсүрэн зүүний дөрвөөс, Араваши Э.Дөлгөөн зүүний наймаас, Сэйро А.Өнөболд араваас тус тус барилдана.
Дашрамд, мэргэжлийн сүмод Монголын 27 сүмоч барилдаж байна. Үүнээс дээд зиндаа буюу макүүчид ес, жюүрёо зиндаанд зургаа, макүшита зиндаанд долоо, сандамэ зиндаанд дөрвөн бөх барилдаж байна.
Харү башё ирэх сарын 9-нд эхэлнэ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын банцүкэ гарчээ. Өнгөрсөн нэг сарын барилдаанд тэргүүлсэн 69 дэх их аварга Хакүхо зүүн жигүүрийг, 70 дахь их аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдах ажээ. Ирэх сард 12 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цолны болзол хангах Какирюү зүүн жигүүрт эрэмбэлэгдсэн байна. Мөн ирэх сарын барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд анх удаагаа дэвшин барилдах юм. Түүнийг сүмо бөхийн ояката нар Монголын бас нэгэн сүмогийн их аварга болно хэмээн үнэлдэг. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчи зиндаанд барилдах Монголын 20, гадаадын 42 дэх сүмоч болж байгаа юм. Харин нэгдүгээр сард 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо зиндаа руу унажээ. Жюүрёо зиндаанд Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн нэгээс, Токитэнкү А.Хүчитбаатар гурваас, Асасэкирюү Б.Дашням баруун жигүүрийн гурваас, Шёотэнро Д.Нямсүрэн зүүний дөрвөөс, Араваши Э.Дөлгөөн зүүний наймаас, Сэйро А.Өнөболд араваас тус тус барилдана.
Дашрамд, мэргэжлийн сүмод Монголын 27 сүмоч барилдаж байна. Үүнээс дээд зиндаа буюу макүүчид ес, жюүрёо зиндаанд зургаа, макүшита зиндаанд долоо, сандамэ зиндаанд дөрвөн бөх барилдаж байна.
Харү башё ирэх сарын 9-нд эхэлнэ.
0 Сэтгэгдэл
























