Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Аваргын төлөө “Хүлэгүүд”
Супер лигийн плей-оффын тоглолтууд “SBL Хасын Хүлэг”-үүд болон “Баянгол Гурван Тамир” багийн тоглолтоор үргэлжиллээ. Энэ тоглолт өмнөх гурван тоглолтоос илүү өрсөлдөөнтэй, эн тэнцүүхэн өрнөсөн юм. Тоглолтын эхний хагаст 45:43 харьцаатай “Гурван Тамир” багийн гурван онооны илүүгээр өндөрлөсөн. Тэд санаачилгыг гартаа авч онооны зөрүүг гуравдугаар үед 71:63 болгосон байлаа. Гэсэн ч “Хүлэгүүд” энэ тоглолтод хожиж, цувралыг дуусгах хүсэлтэй байсан нь шийдвэрлэх үед илт болсон. Багийн шилдэг тоглогч Т.Санчирын довтолгоо, шидэлтүүд сайн байснаар тун богино хугацаанд оноогоор илүү гарч чадсан юм. Улмаар “Хасын Хүлэг”-үүд 109:92 харьцаатай ялалт байгуулж, супер лигийн финалд хоёр дахь удаагаа шалгарлаа. Харин анх удаагаа плей-оффт шалгарсан “Гурван Тамир” туршлага дутуу байснаар улирлыг дуусгалаа.
Нягт хамгаалалт дор явж буй “Танан Гарьд”, “Харцага” багуудын дөрөв дэх тоглолтод “Харцагууд”-ын холын зайн шидэлтүүд оновчтой болсноор нэгдүгээр үеийг 36:26 харьцаатай тэргүүлсэн. Тэдний тэргүүлэл хоёрдугаар үед 27 онооны зөрүүтэй болж холдсон юм. Гэхдээ “Гарьдууд” бууж өгөлгүй онооны зөрүүг барьж эхний хагаст өндөрлөхөд 60:54 харьцаатай болгосон. Гуравдугаар үеэс эхлэн багууд дахин нягт хамгаалж эхэлсэн юм. Тиймээс ч багууд алдаа гаргах нь их байлаа. Улмаар “Харцагууд”-ын багийн ахлагч Б.Одбаяр болон Б.Нэмэхбаяр нар зургаан алдаа гаргаснаар тоглолтыг орхисон юм. Ширүүн өрсөлдөөнтэй цуврал тоглолт сүүлийн нэг минутад 87:87 харьцаатай байхад “Харцага” багийн Маркус Хэммондс довтолгоогоо амжилттай гүйцэтгэснээр багтаа ялалт авчирсан юм. Ийнхүү тоглолтын тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. Өнөөдөр тэдний тав дахь тоглолт болно.

0 Сэтгэгдэл