БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Я.Батсуурь: “Чалко”-д хоёр сая тонн нүүрс нийлүүлчихвэл өр барагдана
“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриас тус компанийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-“COAL Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар нүүрсний салбарыг олон талаас нь шүүн ярилцаж байна. Үнэ ханш унаад буй энэ хүнд үеийг хэрхэн давах гарц боломж байна вэ?
-Нүүрсний зах зээл тааламжгүй, үнэ ханш уналттай байна. Энэ хүнд үеийг яаж даван гарах вэ гэдэгт “COAL Mongolia-2014” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт чухал нөлөөтэй. Нүүрсний бизнес эрхлэгчид тал талаас цуглаж хүндрэл бэрхшээлтэй асуудлаа хэрхэн шийдэх талаар ярилцаж байна. Тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Зах зээлийн энэ хүнд үеийг бид бүгд хамтарч, нэг санаа зорилготой байж давах учиртай.
-“Эрдэнэс Таван толгой” компанийн ойрын үеийн зорилго юу байна?
-Энэ жил бид зардалаа бууруулж борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх зорилго тавьсан. Нэн тэргүүнд тээврийн зардалаа бууруулах нь чухал байгаа юм. Үүний тулд хилийн боомтын төмөр зам барихаар тохирч ажил нь эрчимтэй урагшилж байна. Одоо нүүрс олборлолтоо нэмэгдүүлж байгаа.
-Хэдэн тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна вэ. Ямар үнээр борлуулах боломж байгаа юм бол?
-“Эрдэнэс Таван толгой” компани энэ онд 10-11 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Зах зээл хүндрэлтэй байгаа тул борлуулалт удааширсан. Иймд нүүрс экспортолж буй ихэнх компани олборлолтоо зогсоогоод байгаа. Манай компани зогсоогоогүй. Зүүн Цанхийн уурхайн олборлолт графикийн дагуу явж байна. Баруун Цанхийн уурхайн олборлолтыг бага зэрэг бууруулсан. Бид нүүрсээ “Чалко” компанид нийлүүлж байгаа. Өнөөдөр Таван толгойн ордоос манай компанийн нүүрс экспортод гарч байна.
-Одоо “Чалко” компанид хэдэн тонн нүүрс нийлүүлэх вэ. Өрөө дарж дуусч байна уу?
-Одоо хоёр сая тонн нүүрс олборлосон байгаа. Үүнийг нийлүүлчихвэл манай өр бараг дарагдана.
“Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриас тус компанийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа. -“COAL Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар нүүрсний салбарыг олон талаас нь шүүн ярилцаж байна. Үнэ ханш унаад буй энэ хүнд үеийг хэрхэн давах гарц боломж байна вэ?

0 Сэтгэгдэл