Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ
Цахилгаан шуудангийн алдаа замын тэмдэг болсон нь
Уэльсийн Суонси хотын нэгэн шинэ замын тэмдэг олны элэг хөшөөх шахжээ. Уэльст замын бүх тэмдэг, тайлбар нь англи, уэльс хоёр хэлээр байдаг. Гэхдээ албаныхан шинээр тавьж буй тэмдэг, тайлбараа эхлээд англиар бичээд түүнийгээ уэльс рүү орчуулах нь түгээмэл байдаг аж. Энэ ажлыг хариуцсан Суонсигийн зөвлөлийн ажилтнууд “Хүнд даацын машин орохыг хориглоно. Зөвхөн оршин суугчдад зориулсан” гэсэн утгатай замын тэмдгийг уэльс хэл рүү хөрвүүлэхээр орчуулгын товчоо руу цахилгаан шуудангаар илгээжээ. Гэтэл орчуулгын товчооноос уэльс хэлээр бичсэн “Одоогоор ажил дээрээ алга байна. Орчуулга хийлгэхээр ямар ч материал илгээж болно” гэсэн автомат хариу ирснийг Суонсигийн зөвлөлийнхөн өнөөх үгнийх нь орчуулга байна гэж эндүүрээд замын тэмдгээ хийлгэж орхиж. Тэд энэ ичгэвтэр алдаагаа замаар явсан уэльс хэлтнүүд гомдол мэдүүлэх хүртэл олж мэдээгүй гэнэ. Уэльст энэ мэт орчуулгын алдаа олон нийтийн газар, замын тэмдэг тэмдэглэгээн дээр цөөнгүй гарч байсан удаатай аж.
Уэльсийн Суонси хотын нэгэн шинэ замын тэмдэг олны элэг хөшөөх шахжээ. Уэльст замын бүх тэмдэг, тайлбар нь англи, уэльс хоёр хэлээр байдаг. Гэхдээ албаныхан шинээр тавьж буй тэмдэг, тайлбараа эхлээд англиар бичээд түүнийгээ уэльс рүү орчуулах нь түгээмэл байдаг аж. Энэ ажлыг хариуцсан Суонсигийн зөвлөлийн ажилтнууд “Хүнд даацын машин орохыг хориглоно. Зөвхөн оршин суугчдад зориулсан” гэсэн утгатай замын тэмдгийг уэльс хэл рүү хөрвүүлэхээр орчуулгын товчоо руу цахилгаан шуудангаар илгээжээ. Гэтэл орчуулгын товчооноос уэльс хэлээр бичсэн “Одоогоор ажил дээрээ алга байна. Орчуулга хийлгэхээр ямар ч материал илгээж болно” гэсэн автомат хариу ирснийг Суонсигийн зөвлөлийнхөн өнөөх үгнийх нь орчуулга байна гэж эндүүрээд замын тэмдгээ хийлгэж орхиж. Тэд энэ ичгэвтэр алдаагаа замаар явсан уэльс хэлтнүүд гомдол мэдүүлэх хүртэл олж мэдээгүй гэнэ. Уэльст энэ мэт орчуулгын алдаа олон нийтийн газар, замын тэмдэг тэмдэглэгээн дээр цөөнгүй гарч байсан удаатай аж. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























