“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ДАХИН ХОЙШИЛЖ МАГАДГҮЙ
“Туркойз Хилл Ресурс” компани “Оюу Толгой” компанийн үйлдвэрлэлийн үйл явц, төслийн санхүүжилт болон Монгол Улсын Засгийн Газартай хийж буй хэлэлцээрийн үйл явцын талаар өчигдөр мэдэгдэл гаргажээ. Үүнд, дурдсанаар
“Оюу Толгой” ХХК өнгөрсөн онд 26.400 тонн зэсийн баяжмал борлуулж 55 сая ам.долларын орлого олсон байна. Өөрөөр хэлбэл, 77 мянган тонн баяжмал дахь зэс болон 157 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэв. Гэвч борлуулалтын тоо хэмжээ нь төлөвлөсөндөө хүрээгүй байна. Иймд өнгөрсөн онд борлуулах ёстой баяжмалын үлдсэн хэсэг нь энэ оны хоёр, гуравдугаар улирал хүртэл хойшлогджээ. Одоогоор энэ онд үйлдвэрлэх зэсийн баяжмалын 60 хувийг борлуулах гэрээ байгуулаад байна. Үлдсэнийг нь борлуулах гэрээгээ шинээр байгуулах ажил үргэлжилж байгаа аж. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим нэг саатал гарсан. Тухайлбал хаягдал өтгөрүүлэх хэсгийн самнуурын шүднүүд эвдэрсэн явдал нь үйлдвэрлэлийн хэмжээ буурахад нөлөөлөв. Тиймээс үйлдвэрлэлийн нэг шугамыг зургаагаас найман долоон хоногоор түр зогсоож болзошгүй байна. Энэ онд “Оюу Толгой” 150 – 175 мянган тонн баяжмал дахь зэс, 700 -750 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөө бий.
Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтээ хойшлуулж ажлыг зогсоох болсоноо “Туркойз Хилл” компани өнгөрсөн оны долдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Түүнээс хойш, хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, төслийн санхүүжилтийг сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн Газартай яриа хэлэлцээр хийж буй билээ. Ингээд тус компани тодорхой нөхцлийг хангасан тохиолдолд, далд уурхайн бүтээн байгуулалтаа дахин эхлүүлэх санал тавьсан. Төслийн санхүүжилтийн хүрээнд, санхүүжилтээр хангана гэсэн зээлдэгчдийн амлалтын хугацаа дуусахаас өмнө, хувь нийлүүлэгчдийн хооронд хараахан шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлууд, түүний дотор төслийн санхүүжилтийг шийдэхгүй бол далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин хойшлогдож болзошгүй байна.
“Туркойз Хилл” компанийн мэдэгдэлд “Хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг шийдвэрлэж, санхүүжилтийн цогц төлөвлөгөө, түүний дотор төслийн санхүүжилтийн талаар тохиролцоонд хүрч, ТЭЗҮ-г бүх хувь нийлүүлэгчид болон Монголын Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, бүтээн байгуулалтад шаардагдах бүх зөвшөөрл авсан тохиолдолд, далд уурхайн барилга бүтээн байгуулалтын ажил үргэлжлүүлж, Оюу Толгой төслийг цаашид хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байна” гэжээ.
Яаж байсан ч Оюунтолгойг барьцаанд тавьж зээл авч болохгүй шүү.
Tiim ashig olno teden myangan tonn huder bayajuulna gargana zarna l geed bh yum yagaad 1tonn zesiin hudriin bayajmalaa altnii bayajmalaayag heden dollarar zarj bgaga heleech ee Ganhuyag said aa Rio Tinto-iin ezed udirdlaga zahirluud aa manai neg ajilgui said bna a uul uurhain said gej turuun zunduu humuus irgediin sanal setgegdel bsan sh de yagaad ustgachihav adminaa
“Туркойз Хилл Ресурс” компани “Оюу Толгой” компанийн үйлдвэрлэлийн үйл явц, төслийн санхүүжилт болон Монгол Улсын Засгийн Газартай хийж буй хэлэлцээрийн үйл явцын талаар өчигдөр мэдэгдэл гаргажээ. Үүнд, дурдсанаар “Оюу Толгой” ХХК өнгөрсөн онд 26.400 тонн зэсийн баяжмал борлуулж 55 сая ам.долларын орлого олсон байна. Өөрөөр хэлбэл, 77 мянган тонн баяжмал дахь зэс болон 157 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэв. Гэвч борлуулалтын тоо хэмжээ нь төлөвлөсөндөө хүрээгүй байна. Иймд өнгөрсөн онд борлуулах ёстой баяжмалын үлдсэн хэсэг нь энэ оны хоёр, гуравдугаар улирал хүртэл хойшлогджээ. Одоогоор энэ онд үйлдвэрлэх зэсийн баяжмалын 60 хувийг борлуулах гэрээ байгуулаад байна. Үлдсэнийг нь борлуулах гэрээгээ шинээр байгуулах ажил үргэлжилж байгаа аж. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим нэг саатал гарсан. Тухайлбал хаягдал өтгөрүүлэх хэсгийн самнуурын шүднүүд эвдэрсэн явдал нь үйлдвэрлэлийн хэмжээ буурахад нөлөөлөв. Тиймээс үйлдвэрлэлийн нэг шугамыг зургаагаас найман долоон хоногоор түр зогсоож болзошгүй байна. Энэ онд “Оюу Толгой” 150 – 175 мянган тонн баяжмал дахь зэс, 700 -750 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөө бий.
Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтээ хойшлуулж ажлыг зогсоох болсоноо “Туркойз Хилл” компани өнгөрсөн оны долдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Түүнээс хойш, хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, төслийн санхүүжилтийг сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн Газартай яриа хэлэлцээр хийж буй билээ. Ингээд тус компани тодорхой нөхцлийг хангасан тохиолдолд, далд уурхайн бүтээн байгуулалтаа дахин эхлүүлэх санал тавьсан. Төслийн санхүүжилтийн хүрээнд, санхүүжилтээр хангана гэсэн зээлдэгчдийн амлалтын хугацаа дуусахаас өмнө, хувь нийлүүлэгчдийн хооронд хараахан шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлууд, түүний дотор төслийн санхүүжилтийг шийдэхгүй бол далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин хойшлогдож болзошгүй байна.
“Туркойз Хилл” компанийн мэдэгдэлд “Хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг шийдвэрлэж, санхүүжилтийн цогц төлөвлөгөө, түүний дотор төслийн санхүүжилтийн талаар тохиролцоонд хүрч, ТЭЗҮ-г бүх хувь нийлүүлэгчид болон Монголын Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, бүтээн байгуулалтад шаардагдах бүх зөвшөөрл авсан тохиолдолд, далд уурхайн барилга бүтээн байгуулалтын ажил үргэлжлүүлж, Оюу Толгой төслийг цаашид хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байна” гэжээ.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
2014.02.15
2014.02.14
























