БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Адуун чулууны уурхай шингэрүүлдэг хий үйлдвэрлэнэ
Дорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж ирсэн Адуун чулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг ажээ. Уурхай, станц хоёрын хооронд ердөө 8 км зайтай байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Ийнхүү нүүрсний уурхай, ДЦС хоёр харилцан бие биенэсээ хамааралтай байж техник технологийн горим, зам тээвэр, цахилгаан эрчим хүчний шууд хамааралтай схем, санхүү эдийн засгийн болон төлбөр тооцооны хүлээлттэй уялдаа зохицуулалттайгаар 45 жилийн турш хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг найдвартай цахилгаан эрчим хүч, нүүрс, дулаанаар хангаж ирлээ гэж Адуун чулууны уурхайн дарга Б.Шатар хэллээ.
Адуун чулууны уурхай нь жилдээ 450 гаруй мянган тонн нүүрс олборлодог бөгөөд түүний бараг 90 гаруй хувийг Дорнодын ДЦС –д нийлүүлдэг ажээ. Цаашдаа нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа талаар уурхайн дарга хэллээ.
Дорнодын ДЦС-ыг өргөтгөхдөө үндсэн тоног төхөөрөмжийг нь Адууны чулууны уурхайн нүүрсэнд тохируулж сонгохыг уурхайн удирдлага Эрчим хүчний сайд М.Сономпилээс хүслээ. Энэ нь нэг талаас Адуун чулууны нүүрсний орд газрын зарим хэсгийг лицензийг МАК компани эзэмшдэг учраас хожим Адуун чулуун ХХК-аас бус МАК-аас авдаг болчих вий гэсэн болгоомжлол байж болох юм. Тийм ч учраас уурхайн захирал хүсэлтдээ Адуун чулуун ХХК гэж нэр заахыг хүссэн юм. Үүнийг Эрчим хүчний сайд хүлээн авч “Тэртээ тэргүй аль ч талаас нь аваад үзсэн Адууны чулууны нүүрсийг сонгохгүй өөр яах билээ” гэж хэлсэн нь уулзалтад оролцогчдыг хөгжөөгөөд авав.

0 Сэтгэгдэл
ИРГЭН
САЙХАН МЭДЭЭ БАЙНА
2015.05.17