96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Г.Наранбат олимпийн бус төрлийн шилдэг тамирчдаас дэд байрт шалгарлаа
Монгол Улсын тамирчин Г.Наранбат “International World Games Association” холбооноос шалгаруулсан “Дэлхийн шилдэг тамирчин”-ы санал асуулгад хоёрдугаар байрт шалгарав.
Тус холбооноос олимпийн наадамтай адил дөрвөн жил тутамд, олимпийн бус дэлхийн наадмыг жилд ОУОХ-ны ивээл дор “World Games”- ийг зохион байгуулдаг. Уг наадамд олимпийн бус спортын төрлийг нэгтгэдэг. Өнгөрсөн жил Колумбийн Кали хотноо болсон “World Games”-т сонирхогчдын сумогийн үнэмлэхүй жингийн ангилалд Г.Наранбат аваргын алтан медаль хүртсэн амжилтаараа “Дэлхийн шилдэг тамирчин”-д нэр дэвших эрхтэй болсон. Г.Наранбатын хувьд сонирхогчдын сүмогийн дэлхийн хошой аварга юм.
“International World Games Association”-аас 2013 оны дэлхийн шилдэг тамирчин, шилдэг багийг тодруулахаар онлайн санал асуулга явуулахад тус тус 10 нэр дэвшигчийг зарлаж, шилдгийг шалгаруулжээ. Үүнд life saving спортын төрөлд “World Games”-ээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн Германы тамирчин Марсел Хассемейер 21871 саналаар дэлхийн шилдгээр тодорсон байна. Харин Г.Наранбат 12744 саналаар хоёрдугаарт бичигджээ. Тэрбээр 2008, 2012 онд сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга болж, 2009 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Харин гуравдугаарт АНУ-ын тамирчин Режина Жак 12570 саналаар удаалжээ.
Дэлхийн шилдэг багаар АНУ-ын нисдэг тавгийн баг 16744 саналаар тэргүүлсэн байна.
Монгол Улсын тамирчин Г.Наранбат “International World Games Association” холбооноос шалгаруулсан “Дэлхийн шилдэг тамирчин”-ы санал асуулгад хоёрдугаар байрт шалгарав.Тус холбооноос олимпийн наадамтай адил дөрвөн жил тутамд, олимпийн бус дэлхийн наадмыг жилд ОУОХ-ны ивээл дор “World Games”- ийг зохион байгуулдаг. Уг наадамд олимпийн бус спортын төрлийг нэгтгэдэг. Өнгөрсөн жил Колумбийн Кали хотноо болсон “World Games”-т сонирхогчдын сумогийн үнэмлэхүй жингийн ангилалд Г.Наранбат аваргын алтан медаль хүртсэн амжилтаараа “Дэлхийн шилдэг тамирчин”-д нэр дэвших эрхтэй болсон. Г.Наранбатын хувьд сонирхогчдын сүмогийн дэлхийн хошой аварга юм.

0 Сэтгэгдэл