БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Байгаль орчны салбарынхан үүдээ “нээлээ“
БОНХЯ “Мэдээлэл бол баялаг” уриан дор энэ оныг Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарлажээ. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Монголд төдийгүй дэлхий нийтэд байгаль орчны асуудал хурцаар тавигдаж буй өнөө үед төр засаг, иргэн, аж ахуйн нэгжид дулаарал, хүлэмжийн хий, агаарын бохирдлын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх ёстой. Тиймээс ч байгаль орчны мэдээлэл түгээдэг, төлөвлөдөг олон байгууллагын үйл ажиллагааг энэ онд сэргээн татан оролцуулах замаар энэ салбарын талаарх тоо, мэдээллийг нийтэд ил болгохоор ажиллаж байна” хэмээсэн юм.

Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жилийн талаар Байгаль орчны мэдээллийн сангийн захирал С.Хөдөлмөр
Байгаль хамгаалах үйл ажиллагааг манай сан хариуцдаг. Улсын хэмжээнд байгаль орчинтой холбоотой 22 дэд сан байгуулахаас одоогоор 14-ний үйл ажиллагаагаа явуулж байна. Ойрын хугацаанд үлдсэн наймыг нь байгуулна. Энэ нь, байгалийн нөөц, усны мэдээллийн сан байх болов уу. Байгаль орчны мэдээллийг иргэд удахгүй авч эхэлнэ.
Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын дарга М.Төрбаяр
Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилт бол төрийн байгууллагыг нээлттэй ил тод болгох. Энэ зорилтын хүрээнд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төвшинд ч олон хууль тогтоомж шинээр боловсруулан, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх ажил хийгдэж буйг та бүхэн мэдэх байх. Төр засгийн эл бодлогыг салбартаа хэрэгжүүлэхээр манай яам 2014 оныг байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарлаж, олон төрлийн мэдээллийг эрэмбэлж, нээлттэй болгох зорилт тавин ажиллаж байна.
Үүнд, төсвийн хөрөнгө оруулалт, төрийн мөнгөөр ямар бараа, үйлчилгээ худалдан авч байгааг ил тод мэдээлнэ. Мөн байгалийн нөөцийг ашигласны төлбөрийг хаана, юунд зориулагдсаныг ч удахгүй нийтэд дэлгэхээр бэлдэж байна.
Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган
Бид хэд хэдэн ажил төлөвлөсөн. Онцолбол, байгаль орчны статистик мэдээлэл, түүнийг тооцох аргачлалыг боловсронгуй болгохоор нэлээн хэдэн том ажил төлөвлөсөн. Тэр дундаа ус, ойн тооллого явуулж мэдээллийн сангаа баяжуулахаар төлөвлөлөө.

0 Сэтгэгдэл