96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Сочигийн олимпын галыг хэн асаах вэ
Хоёр хоногийн дараа Оросын Сочи хотноо эхлэх өвлийн олимпын галыг хэн асаах вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Оросын телевизийн хөтлөгч, жүжигчин, од Ксения Собчак өөрийн блогтоо нэг удаа өвлийн олимпын галыг, нэрт гимнастикч Алина Кабаева асаана гэж бичсэн нь энэ асуудлыг олны анхааралд илүүтэй хандуулж эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочид сэтгүүлчидтэй уулзахдаа үүнийг лавласан асуултад няцаасан хариу өгсөн. Тэгээд ч шинжээчид хэзээ л өвлийн олимпын бамбарыг олимпын аварга байлаа ч гэсэн зуны спортын тамирчин асааж байлаа гэцгээж байна. Нөгөө талаар Алина Кабаеваг хэдийнээс л ерөнхийлөгч Путинтай холбоотой хэмээн бичиж шуугьж ирсэн болохоор өвлийн олимпын гал асаах хүндтэй үүргийг түүнд оноовол бөөн дуулиан болох нь тодорхой.

Тэгэхээр хэн байж болох вэ.
“Аргументы факты” сайтын сэтгүүлчид болохоор Олимпын гал асаах нэр хүндтэй үүрэг оросын уран гулгагч, нэрт тамирчин Ирина Роднинад ногдож магадгүй гэж байна. Тэднийхээр бол Роднина нас ахисан ч гэсэн гоо сайхан хэвээрээ байгаа гэнэ.

Үүнээс гадна Ирина Роднина өвлийн олимп болох хотын шалгаруулалтын үеэр Сочиг өрсөлдөж байхад сурталчилгаанд нь гол үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгэхээр спортын амжилтаараа дэлхий нийтийн танил болсон, тэгээд ч хэдэн жилийн өмнөөс л Сочигийн нүүр царай болж байсан болохоор энэ алдарт уран гулгагч, олимпын гурван удаагийн аварга Ирина Роднина өвлийн олимпын гол галыг асаахыг үгүй гэх газаргүй юм.

0 Сэтгэгдэл