Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Улаанбаатар банкны хувьчлалыг АН зохион байгуулж байна уу
Арчиллын Засгийн үед ёс мэт яригддаг бас алга болдог зүйлийн нэг бол банк болжээ гэхэд хилсдэхгүй нь. Ардчиллын Засгийн газрын эрх барьсан нэг жил шувтарч буй энэ үед Монголын тэргүүлэх банк “Голомт”-ын талаархи хэл ам намжаагүй харин ч цаашдаа олон улсын банк санхүүгийн салбарт яригдах хэмжээнд хүрээд байтал нийслэлийн гэх тодотголтой Улаанбаатар банкны хувьчлалын асуудал ч нэлээн эрчимтэй хөндөгдөх болов.
Саяхан дэлхийн томоохон мэдээллийн агентлаг онцлон байж “Голомт” банкны талаар мэдээлсэн бол манай хэвлэлийнхэн “Улаанбаатар банк”-ны хувьчлал хаашаа эргэх вэ гэдэгт толгой гашилгаж байна.
2014 онд нийслэлийн хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтад Улаанбаатар банк хамгийн эхэнд бичигдсэнийг хэн хүнгүй мэднэ. Гэвч Улаанбаатар банкны хамрах хүрээ бага болохоор тэр бүр Голомт шиг чимээ тавьдаггүй. Анх нийслэлийн өмчит хэмээн нийслэлийн хөгжлийн нэгээхэн эх үүсвэр болгохоор тус банкийг байгуулж байсан. Төр хувийн хэвшлийн оролцоо ижил 50 хувьтай байгуулж байсан ч одоогоор Нийслэлийн буюу эзэмшигч Улаанбаатар сангийн хувь нь 20 болон буурсан гэнэ. Үүний учиг нь Монголбанкны гол шалгуур болсон арилжааны банкны дүрмийн сандаа хүрэхгүй байснаас төр 30 хувиа зарсан гэж тайлбарлаж байгаа. Өдгөө тус банк 21 салбартай, 250 гаруй ажилтан, 50 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Гэхдээ Монголбанкны гол шаардлага дүрмийн сангаа нэмэгдүүл гэдгийг биелүүлэх боломжоор тааруу байна гэдгийг хувь эзэмшигч нийслэлийн зүгээс анхааруулсаар байна. Үүнээс гарах гарцыг хувьчлах хэмээн тодорхойлсон юм. Мэдээж Ерөнхийлөгчийн хэлснээр Ухаалаг төр байхын тулд хувьчлах нь зүй байх. Гэхдээ улсыг бас хувийг аль алийг нь хохироолгүй хувьчлах ёстой.
Одоогоор тус банк хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтад аль хэдийнэ багтсан ч 3 тэрбумаар үнэлэгдээд байгаа аж. Хэдийгээр цаашид өсөх үнэ гэж тайлбарлаж буй ч тус банкийг ийн үнэгүйдүүлэх нь хэнд ашигтай вэ гэдэг нь олон хүнийг гайхашруулж байна. Учир нь саяхан Ардчилсан намын байр байсан газрыг тус банкны нэр дээр шилжүүлсэн тухай мэдээлэл гарч байсан учраас Улаанбаатар банкийг 3 тэрбумаар үнэлж, АН-ынхан албаар “хог”-ийн үнээр авах төлөвлөгөө боловсруулж эхэллээ гэж хардах хүн ч цөөнгүй байгаа юм. Мэдээж үүний үр дүнд өнөөх улсын, нийслэлийн төсөв хохирч, харин эзэн суухаар зэхэгсэд бэлэн хоол амдан гараа үрж суугаа нь тодорхой.
АН-ынхан хувьсгалт үймээн гаргахад бэлтгээд,зөвхөн идэж уухад анхаарч буй бололтой.Ард иргэдээ тэнэг мангуу хэмээн боджээ.
Арчиллын Засгийн үед ёс мэт яригддаг бас алга болдог зүйлийн нэг бол банк болжээ гэхэд хилсдэхгүй нь. Ардчиллын Засгийн газрын эрх барьсан нэг жил шувтарч буй энэ үед Монголын тэргүүлэх банк “Голомт”-ын талаархи хэл ам намжаагүй харин ч цаашдаа олон улсын банк санхүүгийн салбарт яригдах хэмжээнд хүрээд байтал нийслэлийн гэх тодотголтой Улаанбаатар банкны хувьчлалын асуудал ч нэлээн эрчимтэй хөндөгдөх болов. Саяхан дэлхийн томоохон мэдээллийн агентлаг онцлон байж “Голомт” банкны талаар мэдээлсэн бол манай хэвлэлийнхэн “Улаанбаатар банк”-ны хувьчлал хаашаа эргэх вэ гэдэгт толгой гашилгаж байна.
2014 онд нийслэлийн хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтад Улаанбаатар банк хамгийн эхэнд бичигдсэнийг хэн хүнгүй мэднэ. Гэвч Улаанбаатар банкны хамрах хүрээ бага болохоор тэр бүр Голомт шиг чимээ тавьдаггүй. Анх нийслэлийн өмчит хэмээн нийслэлийн хөгжлийн нэгээхэн эх үүсвэр болгохоор тус банкийг байгуулж байсан. Төр хувийн хэвшлийн оролцоо ижил 50 хувьтай байгуулж байсан ч одоогоор Нийслэлийн буюу эзэмшигч Улаанбаатар сангийн хувь нь 20 болон буурсан гэнэ. Үүний учиг нь Монголбанкны гол шалгуур болсон арилжааны банкны дүрмийн сандаа хүрэхгүй байснаас төр 30 хувиа зарсан гэж тайлбарлаж байгаа. Өдгөө тус банк 21 салбартай, 250 гаруй ажилтан, 50 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Гэхдээ Монголбанкны гол шаардлага дүрмийн сангаа нэмэгдүүл гэдгийг биелүүлэх боломжоор тааруу байна гэдгийг хувь эзэмшигч нийслэлийн зүгээс анхааруулсаар байна. Үүнээс гарах гарцыг хувьчлах хэмээн тодорхойлсон юм. Мэдээж Ерөнхийлөгчийн хэлснээр Ухаалаг төр байхын тулд хувьчлах нь зүй байх. Гэхдээ улсыг бас хувийг аль алийг нь хохироолгүй хувьчлах ёстой.
Одоогоор тус банк хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтад аль хэдийнэ багтсан ч 3 тэрбумаар үнэлэгдээд байгаа аж. Хэдийгээр цаашид өсөх үнэ гэж тайлбарлаж буй ч тус банкийг ийн үнэгүйдүүлэх нь хэнд ашигтай вэ гэдэг нь олон хүнийг гайхашруулж байна. Учир нь саяхан Ардчилсан намын байр байсан газрыг тус банкны нэр дээр шилжүүлсэн тухай мэдээлэл гарч байсан учраас Улаанбаатар банкийг 3 тэрбумаар үнэлж, АН-ынхан албаар “хог”-ийн үнээр авах төлөвлөгөө боловсруулж эхэллээ гэж хардах хүн ч цөөнгүй байгаа юм. Мэдээж үүний үр дүнд өнөөх улсын, нийслэлийн төсөв хохирч, харин эзэн суухаар зэхэгсэд бэлэн хоол амдан гараа үрж суугаа нь тодорхой.
0 Сэтгэгдэл
зочин
Үлдсэн жаахан юмаа хувааж идэхээр зэхэцгээж байна даа. Нам гэдэг угаасаа нам нийлж, сэм хуваана гэсэн үг болж дээ. Ээлжилж хувааж идсээр энэ улс орон хэцүүдлээ.
2014.02.05
2014.02.04























