Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Burberry брэндийн хувцаснаас химийн хортой бодис илэрчээ
Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн дунд хүү Ромёогийн сурталчилж байсан Burberry брэндийн 175 ам.долларын цамцнаас химийн хортой бодис илэрчээ. Greenpeace төрийн бус байгууллага Detox хэмээх аяныхаа хүрээнд нэртэй брэндүүдийн хувцсыг шинжилж үзэх явцад Burberry-гийн хувцаснуудаас нонилфенол этоксилет өндөр хэмжээгээр илэрсэн байна. Хувцас үйлдвэрлэлд ашиглах зорилгоор гаргаж авсан энэ бодис нь хувцсыг өмссөн даруйд хордуулахгүй боловч удаан хугацааны үйлчлэл нь хүний гормонд нөлөөлдөг аж. Тиймээс Burberry-гийн хувцсыг өмссөн даруйд хүн өвчлөхгүй боловч урьдчилан сэргийлэх үүднээс худалдаалахгүй байх хэрэгтэй гэж Greenpeace шаардаж байна.

Burberry-гээр зогсохгүй Disney, GAP, Primark зэрэг брэндийн хувцаснуудаас ч химийн бодис илэрснийг тус байгууллагаас анхааруулж байна. Greenpeace -ын Detox аян дэлхийн бүх нэртэй брэндийн хувцсыг шинжилж үзэхэд бараг бүгд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодис агуулсан материалаар хийсэн нь илэрч байсан билээ.

0 Сэтгэгдэл