БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа лицензийн хориг цуцлагдах уу
Ашигт малтмалын хуульд оруулахаар зэхэж буй нэмэлт өөрчлөлтийн үр дүнд одоо үйлчилж буй лицензийн хориг цуцлагдаж магадгүй хэмээн Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Отгочулуу “Bloomberg”-т ярьсан байна.
Ирэх долоо хоногт Засгийн газраар орох уг хуулийн төсөл бүрэн эхээрээ олон нийтэд хараахан ил болоогүй ч уул уурхай дахь төрийн оролцоог хязгаарлах гэсэн зорилготой хэмээн тэрээр тайлбарлаад энэ салбарын хууль эрх зүйн орчин сайжирснаар өнгөрсөн хугацаанд алдсан хөрөнгө оруулагчдаа эргэн татна гэж найдаж буйгаа ярьжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар огцом буурсан явдал бидэнд маш том сургамж болсон хэмээн ярьсан Ч.Отгочулуу ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа Засгийн газар хайгуулын лицензийн хоригийг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа. Мөн өнгөрсөн онд хүчингүй болгосон 106 лицензийн хэргийг нэг бүрчлэн авч үзэж, хуучин эзэмшигчид нь эргүүлэн олгох эсэхийг шийдвэрлэх боломжтой болно гэжээ. Энэ бүх өөрчлөлт нь хайгуулын компаниудыг татаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ хэмээн бодлого боловсруулагчид найдаж байгаа аж.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл