Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
БИАТЛОНЫ ЦУВРАЛ ТЭМЦЭЭНД 16 ТАМИРЧИН ОРОЛЦОНО
Монголын Биатлоны холбооноос энэ сарын 25-наас гуравдугаар сарын 2 хүртэл Биатлоны цуврал тэмцээн зохион байгуулахаар болжээ. Анх удаа зохион байгуулах энэхүү тэмцээнд Монголын Биатлоны шилдэг 16 тамирчин дөрөв дөрвөөрөө баг болон өрсөлдөх юм. Амралтын өдөр буюу энэ сарын 25-нд “Sky Resort” цанын баазад нээлтээ хийх бөгөөд долоо хоног завсарласны дараа тэмцээний ялагчаа тодруулах аж.
Монгол Улс 1964 онд Австри улсад зохиогдсон өвлийн олимпод анх удаа оролцож байсан түүхтэй. Өвлийн олимпод анх оролцсоны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас биатлон спортыг олон нийтэд сонирхуулах, сурталчлах зорилгоор зохион байгуулж байна хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Сонирхуулахад, биатлон спортын тамирчин цанаар гулгаж байхдаа бага калибрын буугаар хэвтээ ба босоо байрлалд 50 метрийн зайд таван ширхэг бай онож уралддаг өвлийн олимпын төрөл юм.
Монголын Биатлоны холбооноос энэ сарын 25-наас гуравдугаар сарын 2 хүртэл Биатлоны цуврал тэмцээн зохион байгуулахаар болжээ. Анх удаа зохион байгуулах энэхүү тэмцээнд Монголын Биатлоны шилдэг 16 тамирчин дөрөв дөрвөөрөө баг болон өрсөлдөх юм. Амралтын өдөр буюу энэ сарын 25-нд “Sky Resort” цанын баазад нээлтээ хийх бөгөөд долоо хоног завсарласны дараа тэмцээний ялагчаа тодруулах аж. Монгол Улс 1964 онд Австри улсад зохиогдсон өвлийн олимпод анх удаа оролцож байсан түүхтэй. Өвлийн олимпод анх оролцсоны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас биатлон спортыг олон нийтэд сонирхуулах, сурталчлах зорилгоор зохион байгуулж байна хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Сонирхуулахад, биатлон спортын тамирчин цанаар гулгаж байхдаа бага калибрын буугаар хэвтээ ба босоо байрлалд 50 метрийн зайд таван ширхэг бай онож уралддаг өвлийн олимпын төрөл юм.
Б.Мөнхбат
0 Сэтгэгдэл
























