Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Монголын алтаар хийсэн олимпын медалийг Британийн музейд тавилаа
Лондонгийн олимп эхлэхэд гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед зохион байгуулагч Их Британи улс тамирчдад гардуулах алт, мөнгө, хүрэл медалиудаа төв музейдээ дэлгэн тавьжээ. Спортын 302 төрөлд эхний гурван байрт шалгарсан шилмэл 2100 тамирчны энгэрт зүүх олимпын алт, мөнгө, хүрэл медалийн дээжис болсон энэхүү медалиудыг олон нийтэд ойроос үзэж харах боломж олгох үүднээс ийнхүү музейн үзмэр болгожээ. Тив дэлхийн хамгийн шилдэг тамирчны энгэрт гялалзах эдгээр медалийг Монголын говиос олборлосон алт, мөнгөний дээжээр хийж буй билээ. Олимпын медалийн орц найрлагад орох алт, мөнгө, зэсийн тодорхой хувийг “Рио-Тинто” компани Монголын Оюу толгойгоос олборлосон түүхий эдийн дээжээсээ нийлүүлсэн юм.
2012 оны Лондонгийн олимпын медаль олимпын түүхэн дэх хамгийн том нь гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн медалиуд Бээжингийн олимпынхоос ч хавьгүй хүнд, зузаан болсныг зохион байгуулагчид нь онцолж буй. Бээжингийн олимпын медаль 200 грамм жинтэй байсан бол Лондонгийнх 375-400 грамм жинтэй, долоон мм зузаан, 85 мм-ийн диаметртэй байх юм.
Алтан медалийн орц найрлагын 92.5 хувь нь мөнгө, 1.34 хувь нь алт, үлдсэн хувьд зэс орсон бол мөнгөн медалийн 92.5 хувь нь мөнгө, үлдсэн хувь нь зэс байх ажээ. Тэгвэл хүрэл медалийн 97 хувь нь зэс, 2.5 хувь нь цайр, 0.5 хувь нь тугалгаас бүрдэх юм байна.
Лондонгийн олимпын медалийн загвар дизайныг Британийн уран бүтээл Дэвид Уоткинс урлан гаргасан юм. Медалийн нүүрэн хэсэгт Грекийн ялалтыг ивээгч бурхан Найкийг Лондон хотод ирж буйгаар дүрсэлсэн бол арын хэсэгт олимпын лого болон Тэйм голыг дүрсэлжээ. Харин медалийн оосрыг ягаан өнгөтэйгээр хийсэн нь эрхэмсэг язгууртны шинж байдлыг хадгалсан хэрэг гэнэ.
Сонирхуулахад, 1896 онд Афинд орчин үеийн анхны олимпыг хийх үед алтан медаль олгодоггүй байсан бөгөөд тамирчид зөвхөн мөнгө, хүрэл медаль л хүртдэг байжээ. Харин дөрвөн жилийн дараа Францад хоёр дахь олимпыг хийх үед медалийн оронд зураг өгдөг болсон байна. Гэвч 1908 оноос буюу Лондонгийн анхны олимпыг зохион байгуулах үед дахин медаль өгөх санал гаргаж, тамирчдад цэвэр алт, мөнгө, зэсээр хийсэн медаль гардуулдаг болжээ. Гэхдээ 1912 оны олимпоос хойш шижир алтаар медаль хийхээ больсон бөгөөд дийлэнх хувийг нь мөнгөөр хийж, алтаар бүрсэн медаль өгдөг өнөөгийн туршлага нэвтэрчээ.

Daily Mail
0 Сэтгэгдэл