96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Нөөцийн махыг 366 аж ахуйн нэгж худалдаална
Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан махны хомсдлоос сэргийлж жил бүр
нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 14
мянган тонн мах нөөцлөх юм. Нөөцийн махыг 2013 оны 12 сарын 25-наас
нийслэлийн 9 дүүргийн 366 аж ахуйн нэгжээр худалдаалж байгаа бөгөөд
нөөцийн махны менежерээр сонгогдсон “Эй Эн Ди Эм” ХХК болон “Баатрууд
тэнгэр” ХХК тус бүр 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж,
худалдан борлуулж байна. Мөн нийслэлийн 6 дүүрэгт нийт 13 байршилд
нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Нөөцийн
махны өргөтгөсөн худалдааны байршлыг танилцуулахад, Сүхбаатар дүүрэг
Бүрд захын гадна талбайд, "Миний дэлгүүр"-ийн өмнөх талбай, Баянгол
дүүрэгт "Смарт" худалдааны төвийн гадна талбайд, "Хархорин" худалдааны
төвийн гадна талбай, Хан-Уул дүүрэгт Яармагийн хуучин эцэс, Баянзүрх
дүүрэгт "Скай" их дэлгүүрийн гадна, "Тэнгэр" бөөний худалдааны төвийн
гадна талбайд, Сонгинохайрхан дүүрэгт "Цамбагарав" худалдааны төвийн
гадна талбайд, 21-р хороолол "Шөнийн зах"-ын гадна талбайд, "3 замын
уулзвар" тойрогт, Чингэлтэй дүүрэгт "Бөмбөгөр" худалдааны төвийн гадна
талбайд, "Нарантуул-2" төвийн гадна талбайд, Хүчит шонхор худалдааны
төвд нөөцийн мах худалдаалж байна.
0 Сэтгэгдэл
























