96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Азгүй хэрнээ хачирхалтай тохиолдлууд
azgui garuud ba da
1992 онд Рене Шарбонно гэгч франц зураач Руан хотын захиргааны захиалгаар «Түүдэг гал дээр шатаж байгаа Жанна Д Арк» гэсэн зураг зуржээ. Зургаа зурахдаа Жанна Ленуа гэдэг оюутан охиныг натур болгосон байна. Гэтэл зураг бэлэн болж үзэсгэлэнд өлгөгсний маргааш нь нөгөө оюутан охины сурдаг сургуулийн лабораторт нь химийн бодисууд гэнэт дэлбэрч Жанна нь гарч амжилгүй амьдаараа шатаж үхжээ.
Энэтхэгт хэдхэн жилийн өмнө зорчигч тээврийн хоёр галт тэрэг дэлбэрч 220 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Мөрдөн байцаалтын явцад нэгэн зорчигчийн шидсэн тамхи нь төмөр зам дагуух шатдаг хийн хоолойны хий алдаж байсан хэсгийн орчим унаснаас дэлбэрэлт болсон нь тогтоогджээ. Тэгээд ч зогссонгүй Дели-Мадрас ба Мадрас-Дели чиглэлээр явж байгаад дэлбэрсэн хоёр гал тэрэг нь яг адилхан дугаартай байсан байна.
Италийн алдарт жүжигчин Марчелло Мастроянни нь нэгэн үдэшлэгт уригдан оролцжээ. Найр ид дундаа явж байтал жүжигчин маань гэнэт босч ирээд «Нэгэн цагт жаргалтай амьдарч байсан гэр минь шатлаа» гэсэн үгтэй мартагдах шахсан хуучны дууг дуулж гарчээ. Цугларсан олон түүнийг гайхан харж байтал гэнэт утас дуугарч Ментон дахь харш нь шатсан тухай мэдэгдэхэд бvр ч их гайхсан гэдэг.
Болгарын нийслэл Софи хотноо бvр ч инээдтэй тохиолдол болж байсан байна. Милко Стоянов нэртэй орон байрны хулгайч залуу нэг айлыг ухаад авсан зүйлээ үүргэвчинд чихчихээд борооны ус зайлуулагч хоолойгоор дамжин хvн бараг явдаггүй шахуу гудам руу буужээ. Гэтэл хоёр давхрын орчим бууж явтал гэнэт цагдаагийн шүгэл дуугарах чимээ гарахад сандарсан хулгайч барьц алдаад унажээ. Гэхдээ аз болж яг тэр үед нь доогуур нь явж байсан хүн дээр унаад эсэн мэнд үлдсэн ч баригдсан байна. Хамгийн хачирхалтай нь амийг нь аварсан нөгөө хүн нь өөртэй яг адил Милко Стоянов гэдэг нэртэй, орон байрны хулгайч байж таарав. Цагдаа нар түүнтэй олон өдөр хөөцөлдсөөр нөгөө эзгүй гудамжинд оруулаад алдахын даваан дээр шүгэлдсэн байсан аж.

0 Сэтгэгдэл
2012.06.06