БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Нүүрсний үнэ 10 хувиар өсөх төсөөлөл гарав
Өнгөрсөн онд манай улс алт найман тонн, нүүрс 18 сая, зэсийн баяжмал 644.7 мянга, төмрийн хүдэр 6.7 сая тонныг экспортолжээ. Нэг тонн цэвэр зэсийг 7066 ам.долларын дундаж үнээр тооцож баяжмалаа борлуулсан байна. Харин 58 хувийн агуулгатай төмрийн хүдрийн нэг тонн нь 115-127 ам.долларын үнэ хүрсэн аж. Нүүрсний үнэ уналтын байдалд байсан. Одоо ч хэвээр байгаа. Уг ашигт малтмалын үнэ илчлэг, чанараас шалтгаалж өөр өөр тогтдог.
Манай улсын экспортод гарсан нэг тонн түүхий нүүрсний үнэ 50-68 ам.доллараар үнэлэгджээ. Харин баяжуулсан нүүрсний үнэ 90 ам.доллар байжээ. Энэ онд нүүрсний хувьд өснө гэсэн таамаглал зарим судлаачид хийгээд байгаа. Тухайлбал “Bloomberg Industries”-ийн шинжээчид энэ онд коксжих нүүрсний үнэ өснө гэсэн байна. Эрчим хүчний нүүрсний үнэ мөн гурав орчим хувиар өсөх төсөөлөл гаргав. Харин коксжих нүүрсний үнэ 10 хувиар өсөх төлөв бий гэлээ.
Өнгөрсөн онд манай улс алт найман тонн, нүүрс 18 сая, зэсийн баяжмал 644.7 мянга, төмрийн хүдэр 6.7 сая тонныг экспортолжээ. Нэг тонн цэвэр зэсийг 7066 ам.долларын дундаж үнээр тооцож баяжмалаа борлуулсан байна. Харин 58 хувийн агуулгатай төмрийн хүдрийн нэг тонн нь 115-127 ам.долларын үнэ хүрсэн аж. Нүүрсний үнэ уналтын байдалд байсан. Одоо ч хэвээр байгаа. Уг ашигт малтмалын үнэ илчлэг, чанараас шалтгаалж өөр өөр тогтдог. Манай улсын экспортод гарсан нэг тонн түүхий нүүрсний үнэ 50-68 ам.доллараар үнэлэгджээ. Харин баяжуулсан нүүрсний үнэ 90 ам.доллар байжээ. Энэ онд нүүрсний хувьд өснө гэсэн таамаглал зарим судлаачид хийгээд байгаа. Тухайлбал “Bloomberg Industries”-ийн шинжээчид энэ онд коксжих нүүрсний үнэ өснө гэсэн байна. Эрчим хүчний нүүрсний үнэ мөн гурав орчим хувиар өсөх төсөөлөл гаргав. Харин коксжих нүүрсний үнэ 10 хувиар өсөх төлөв бий гэлээ.
0 Сэтгэгдэл
























