Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Т.Баттөгс дэлхийн цомын аварга болов
ОХУ-ын Москва хотноо энэ сарын
19-22-нд болсон самбо бөхийн Дэлхийн цомын тэмцээнд “Хүч” спорт хорооны
тамирчин олон улсын хэмжээний мастер Т.Баттөгс оролцож алтан медаль
хүртэв.
Москва хотод ЗХУ-ын бригадын генерал, самбо, жүдо бөхийн спортын мастер, ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч асан Асламбек Аслахановын нэрэмжит тус тэмцээнд 15 орны 119 тамирчин есөн жинд өрсөлдсөн юм. Монголын баг тамирчид самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишигийн удирдлага дор оролцож, эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд самбо бөхийн дэлхийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Т.Баттөгс оролцож алтан медалиар энгэрээ мялаалаа.
0 Сэтгэгдэл
























