БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
ОЮУ ТОЛГОЙН ТУЗ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
“Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчид өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш хуралдсан. Хурлаар ямар асуудал шийдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч тус компанийн энэ оны ажлын гүйцэтгэл, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хувь нийлүүлэгч талууд ярилцсан аж. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг Монголын тал судалсан. “Рио Тинто” хөрөнгө оруулалтын зардлыг 40 хувиар өсгөсөн шалтгааныг тодруулсны дараа энэ асуудлыг нухацтай хэлэлцэхээр тохиролцоод байсан юм. Тэгвэл уг асуудлыг энэ сарын сүүлээр дахин хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөсөн гэх. Гэхдээ далд уурхайн санхүүжилтийг зээлээр авах хэлэлцээрт хоёр тал санал нэгдсэн ч, чухам хэзээ авах нь тодорхойгүй байгаа аж.
Түүнчлэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Таван толгойн мега төсөл дээр хамтран ажиллахаар болсон байна. Гэхдээ тус компанийн оролцоо ямар байх, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх эсэхийг оны дараа шийдэхээр болжээ. “Оюу толгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн энэ долоо хоногт уг хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
“Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчид өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш хуралдсан. Хурлаар ямар асуудал шийдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч тус компанийн энэ оны ажлын гүйцэтгэл, ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Мөн Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хувь нийлүүлэгч талууд ярилцсан аж. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг Монголын тал судалсан. “Рио Тинто” хөрөнгө оруулалтын зардлыг 40 хувиар өсгөсөн шалтгааныг тодруулсны дараа энэ асуудлыг нухацтай хэлэлцэхээр тохиролцоод байсан юм. Тэгвэл уг асуудлыг энэ сарын сүүлээр дахин хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөсөн гэх. Гэхдээ далд уурхайн санхүүжилтийг зээлээр авах хэлэлцээрт хоёр тал санал нэгдсэн ч, чухам хэзээ авах нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Таван толгойн мега төсөл дээр хамтран ажиллахаар болсон байна. Гэхдээ тус компанийн оролцоо ямар байх, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх эсэхийг оны дараа шийдэхээр болжээ. “Оюу толгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн энэ долоо хоногт уг хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























