96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Валютын захад 61.1 сая юань нийлүүллээ
Өчигдөрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 1741 төгрөгтэй тэнцэж байна. Харин юань 285 төгрөг байлаа. Шинэ жил дөхөж буй тул ам.доллар, юанийн эрэлт нэмэгддэг цаг айсуй. Иймд Монголбанк өнгөрсөн пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдаа хийж валютын захад ам.доллар, юань нийлүүлэв. Энэ удаа арилжааны банкууд 24 сая ам.доллар, 91.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Ингээд төв банк валютын захад 61.1 сая юанийг 286 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав.
Үүнээс гадна арилжааны банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал тавьжээ. Уг саналыг бүрэн биелүүлж 21 сая ам.доллар валютын захад нийлүүллээ. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орж тааламжтай болсон тул шинэ он гараад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр манай улсад орж ирэх гадаад валютын урсгал өсч ам.доллар, юанийн ханш буурна хэмээж буй билээ.

0 Сэтгэгдэл