Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэжээ Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
ХДХВ-ийн халдвартай хүн дахин бүртгэгдлээ
Энэ сарын 20-нд ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол илэрч, онош нь батлагджээ. Уг хүн 25-29 настай, эмэгтэй хүн гэнэ.

Манай улсад ХДХВ/ДОХ-ын нийт 149 тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээд байгаа юм. Бүртгэгдсэн тохиолдлуудад ХДХВ-ийн халдвар 98 хувь бэлгийн замаар дамжсан бол хоёр хувь нь тодорхойгүй байна. Цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна. Халдвартай 7 эхээс төрсөн  8  хүүхдэд (1 эх давтан төрсөн) ХДХВ-ийн халдвар илрээгүй юм.Нийт тохиолдлын 72.4  хувь Улаанбаатар хотын, 27 хувь нь хөдөө орон нутгийн харьяaлалтай хүмүүс байгаа аж. Үүн дээр 18 гадаадын иргэн ХДХВ-ийн халдвартай нь Монголд тогтоогджээ.

Нийт тохиолдлын 81.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаагаас үүний 81 хувь нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд байна. Эмэгтэйчүүд 18.1 хувийг эзэлж түүний дотроос 41 хувь нь биеэ үнэлэгч байгаа юм.

ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 19 нь нас барсан. 115 нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Оношлогдох үеийн насны ангилалаар 15-24 нас -20.1 хувь, 25-34 нас- 44.3 хувь,  35-44 нас-30.2 хувь,  45 дээш нас - 4.6 хувь байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан