Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэжээ
Япон улсыг Монголд таниулсан иргэдэд элчин сайдын нэрэмжит өргөмжлөл гардуулав

Япон улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог Хэйсэйгийн 25 он буюу 2013 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол өчигдөр боллоо.

Энэ удаад уг өргөмжлөлийг Моримото Масарү, Такахашин Кимико нарт Монгол Улсад олон жилийн турш хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Элчин сайд Т.Шимизү гардуулсан юм. Моримото Масарү нь анх Монгол Улсад ЖАЙКА-гийн сайн дурын гишүүнээр ирсэн бөгөөд түүнээс хойш Улаанбаатар хотод суурьшин, Монголд Япон хоолыг дэлгэрүүлэн таниулах төдийгүй Монгол хүмүүсийн Япон улсын тухай ойлгох ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан аж.
Харин Такахаши Кимико нь мөн ЖАЙКА-гийн сайн дурын гишүүнээр анх Дархан хотын хүүхдийн сувилалд томилогдон ажиллаж байсан. Түүний дараа Улаанбаатар хотод ирж, гэр хорооллын голдуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг байгуулан, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар цэцэрлэг сургуульд хамарч чаддаггүй хүүхдүүдэд тусалж ирсэн юм.

Японы элчин сайдын өргөмжлөлийг энэ онд нийт 11 хувь хүн, 2 албан байгууллагад гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан