Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Нийслэлийн иргэд дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжлээ
Нийслэлийн удирдлагууд аливаа томоохон шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуух зарчим баримталж байгаа тул иргэдийн хүсэлтийн дагуу дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар 2013 оны 11-р сарын 27-ны өдөр 07-22 цагийн хооронд Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1200 тусгай дугаар болон мессеж гэсэн 2 хэлбэрээр санал асуулга авлаа. Мобикомын хэрэглэгчдээс 20-60 насны санамсаргүй сонгогдсон эрэгтэй 123,460 (61%), эмэгтэй 78,934 (39%) нийт 202,394 хэрэглэгчид НЗДТГ: “Та автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу” гэсэн санал асуулгын мессеж илгээснээс 46,967 нь буюу 23,2% нь хамрагдаж хариу мессеж илгээжээ. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 70,7% буюу 33228 иргэн автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 29,9% буюу 13739 иргэн дугаарын хязгаарлалтыг цуцлахыг хүсчээ.
 
Энгийн мессеж судалгаанд хэрэглэгчдийн 6%-8% нь хариулт өгч хамрагддаг бол Нийслэлийн иргэдээс замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мессежээр авсан асуулга судалгаанд 23,2% нь хамрагдсан нь тухайн судалгаанд иргэд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна. Харин “Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1200 тусгай дугаарын утас руу 1,821 иргэн холбогдож саналаа ирүүлсэнээс 54,4 хувь буюу 991 иргэн дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 45,6 хувь нь буюу 830 иргэн дугаарын хязгаарлалтыг цуцалъя гэжээ. Тиймээс иргэдийн ирүүлсэн саналын нэгдсэн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар танилцуулж, дугаарын хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан