Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
МЗХ залуучуудаа ногоон ажлын байраар хангахад анхаарч ажиллана

БОНХЯ, Монголын Залуучуудын Холбоо, АОЭНХ байгаль орчинд ээлтэй ажлын байрыг бий болгох, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Шинэчлэлийн ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, ногоон хөгжлийн зоригтыг хэрэгжүүлэх, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл боловсруулж хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг сайжруулах, тогтвортой ажлын байрыг бий болгох, байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү санамж бичгийн гол зорилго оршиж байгаа юм байна. МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” нь өнгөрсөн хавраас эхлэн “Ажилтай орлоготой, Монгол залуу” төслийг Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 3-р улирлын байдлаар нийт 150 мянган оюутан, залуучуудыг байнгын болон цагийн ажилд зуучилсан юм. Харин энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон ажлын байр”, “Сумын залуус”, “Эко залуус” гэсэн гурван төсөл дээр хамтарч ажиллахаар болжээ. 2014 оны турш хэрэгжих энэхүү төслүүдэд оюутан залуучууд идэвхитэй оролцож, цагийн болон байнгын ажилд зуучлуулан орлогоо өсгөх, нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, үе тэнгийн залуучуудтайгаа хөл нийлүүлэн алхах, цаашлаад эх орныхоо ногоон хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд мод тарих, услах, ойжуулах, хашаа хайс барих, нөхөн сэргээлт хийх, зүлэгжүүлэх, нийслэл, аймаг, орон нутгийг цэцэрлэгжүүлэх, үерийн далан барих, засах, суваг шуудуу татах ногоон ажлын байрыг бий болгох юм. “Сумын залуус” төсөл нь орон нутгийн ажилгүй залуусын оролцоог нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, сумын иргэд олон нийтийн дунд байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээ, экологийн боловсрол эзэмшихэд нь дэмжих юм.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан