Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн байна
Улаанбаатар хот орчимд ойрын гурван өдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-6 градус хүйтэн байна. Эдгээр өдрүүдэд ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Баруун аймгуудын нутгаар Увс, Хяргас нуур орчмоор үүлшиж, бага зэргийн цас орно. Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Төвийн аймгуудын нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, хүйтэн байна. Харин зүүн аймгуудын нутгаар цас орохгүй. Салхи өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Говийн аймгуудын нутгийн зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
0 Сэтгэгдэл























