Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Зулын 25-наар буян үйлдээрэй
Өвлийн тэргүүн сарын шинийн 25-ныг буддын шашинт орнууд, тэр дундаа монголчууд Богд Зонховын их дүйчин өдөр хэмээн эртнээс энэ өдөр буян номын үйлд хичээж ирсэн. Өнөөдөр тохиож буй Зулын 25 -ны эл өдөр бурхны шашны дөрвөн гол урсгалын нэг, шарын шашныг үндэслэгч Богд Зонхов мэндэлж мөн жанч халсан гэдэг. Тэрбээр 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 1419 оны өвлийн эхэн сарын шинийн 25-нд Сундуйн жүд судрыг уншиж байгаад “Би ялгуусад/Бурхны хүү/ болж төрлөө” хэмээх зарлигийг нь гүйцээгээд таалал төгсчээ. Тэр цагаас хойш жил бүрийн энэ өдрийг зулын 25 хэмээн нэрийдэн сүм хийдээр зогсохгүй өрх айл бүр зулын гэрэл таслалгүй өргөж, амьтны амь тасалсан хилэнцтэй идээ ундаа зооглохыг цээрлэн мацаг барьж, маань мэгзмийг хэдэн түмэнтээ уншсаар иржээ. Энэ өдөр нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган зул өргөж буян үйлдвэл өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маань түм болж арвиждаг хэмээн лам хуврагууд айлддаг.
Зулын 25-наас урьтаж монголчууд өвлийн идшээ базааж амждаг байсан учир олон амьтны амь тасалсан нүглээ наманчилж, төхөөрсөн малынхаа хойд төрлийг дээшлүүлэхээр баруун бөөрний өөхийг нь хайлуулан зул өргөдөг заншил ч бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан