Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Дасгал хийхэд хэзээ ч оройтохгүй
Сурахад хэзээ ч оройтохгүй гэдэг. Тэгвэл дасгал хийхэд ч оройтно гэж байдаггүйг судлаачид хэлж байна. Бүр 60 гарсан хойноо ч дасгал хөдөлгөөн хийж эхлэх нь үр дүнгээ өгдөг болохыг Их Британид хийсэн судалгаа харуулжээ. Тэтгэвэрийн насны 3500 гаруй ахмад настан дунд хийсэн судалгаагаар долоо хоногт гурван удаа л идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд байхадп ирэх найман жилдээ эрүүл, өвчингүй байх үндсийг баталгаажуулж байдгийг тогтоожээ. Дасгал хөдөлгөөн хийснээр зүрхний өвчин, шигдээс, цусны даралт, чихрийн шижиж, альцгеймер, сэтгэл гутрал гээд ахмад настнуудад түгээмэл тохиолддог өвчнөөр өвдөх эрсдэл үлэмж хэмжээгээр буурдаг байна. Гэхдээ 40, 50 гартлаа дасгал хөдөлгөөн хийгээгүй юм чинь гээд ихэнх хүн дасгал хийхийг хойшлуулдаг. Гэвч энэ наснаас хийж эхэлсэн дасгал хөдөлгөөн ч өтөл насанд эрүүл амьдрахад нөлөөлдөг гэдгийг судалгаа харуулж байна. Дасгал хийнэ гэхээр залуус шиг фитнесийн танхим зорихыг хэлж байгаа юм биш, гудамжаар салхилангаа алхах, дугуй унах гээд алхам тутамдаа хөдөлгөөнийг эрхэмлэхийг хэлж байгаа юм. Английн Эрүүл мэндийн яамнаас 65 наснаас дээш насны ахмадууддаа хандан долоо хоногтоо ядаж 150 минутаас дээш биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байхыг уриалжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан