Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Эргүүл хийж буй аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгох ёстой
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар
зүйл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах”,
12.1.1 хэсэгт “Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн
нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх
“SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журам нь
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх
зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн
хариуцаж ажиллаж байна. Аав ээжүүд эргүүлийг 2 ээлжээр буюу 07.30-13.30,
13.30-19.00 цагт хийж байгаа юм. Харин эргүүлд гарахад ажил олгогч
байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд
зохицуулалт хийсэн. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгохгүй бол
тухайн байгууллагын удирдлагад Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай
хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт / Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж
мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол/
заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна. Хүүхэд, багачуудаа аливаа
гэмт хэрэг халдлагаас хамгаалахад төр захиргаа, хууль хяналтын
байгууллага, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа
үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байгаа юм Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл