Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
“Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” эрдэм шинжилгээний бага хурал болно

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо хэрэгжүүлж буй “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” төслийнхөө хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Улс Төр Судлалын тэнхимтэй хамтран үндэсний бүх их дээд сургуулийн нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуусын дунд “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого ба гадаад орнуудын туршлага” эрдэм шинжилгээний бага хурлыг зарласан байна. Тус бага хуралд оролцох оюутан залуус бүтээлээ 12 сарын 10-ны 17:00 цагаас өмнө МУИС НШУС-ийн Улс төр судлалын тэнхимд авчирч өгөх бөгөөд 12 сарын 14-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд тус бүтээлүүдийг хэлэлцэн, Улс төр судлалын тэнхмийн эрдэмтэн багш нар шүүх юм байна.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” төслийн хүрээнд Монгол улсын 21 аймаг есөн дүүргийг хамарсан үндэсний хэмжээний томоохон социологийн судалгааг хийж дуусгасан ба  нийслэлийн 9 дүүргийн залуусыг хамруулсан нээлттэй судалгааны “ЗҮҮ” арга хэмжээг зохион байгуулсан билээ. Энэ удаад оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, нийгэмд залуучуудын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого ба гадаад орнуудын туршлага” эрдэм шинжилгээний бага хурлыг нэгдүгээр байр 700 000 төгрөг, хоёрдугаар байр 500 000 төгрөг, гуравдугаар байр 300 000 төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулах юм байна.  

Он гараад тус төслийн хүрээнд эрдэмтэн, судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг мөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан