Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХҮНД СУРТЛЫН ХОШОЙ “АВАРГА”

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газар энэ онд хийсэн сонирхолтой судалгаагаа олон нийтэд дэлгэлээ. Хоёр жил тутам иргэдийн санал асуулга, судалгааны дүнд боловсруулдаг хүнд суртлын индекс хэмээх үзүүлэлт, дүн мэдээг танилцуулав. Төрийн үйл ажиллагаа хүнд сурталтай байгаа нь төр үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж буйн бодит илрэл. Иргэд төрөөс хөнгөн шуурхай, ил тод, ойлгомжтой үйлчилгээ хүсч, шаарддаг. Гэвч төрийн бүх шатанд энэ хүсэл, шаардлагыг хангаж чаддаггүйг иргэд мэднэ. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчдэд ч төрийн үйлчилгээнээс үүдэж хугацаа алдах, эрсдэл хүлээх нөхцөл байдал үүсдэг хэмээн шүүмжлэх нь олонтаа. Ер нь, төрт нийгэм оршин тогтнож байгаа цагт төрөөс эрхлэх үйлчилгээнд анхаарч, зайлшгүй багасгах шаардлагатай биет бус зүйл бол хүнд суртал билээ. Тэгвэл энэ жилийн судалгаагаар Шинэчлэлийн Засгийн газар эрх барьснаас хойш төрийн хүнд суртлыг хэрхэн бууруулсныг харуулахыг зорьжээ. Судалгаанд нийт 1350 иргэн, бизнесийн болон олон нийтийн төлөөлөл хамрагдсан байна. Тэдний үнэлгээнд тулгуурлан гаргасан үр дүнг холбогдох байгууллага, олон нийтийн сонорт хүргэж, хүнд суртлаа бууруулах чиглэлээр хийх ажлаа эрчимжүүлэхэд туслахыг зорьсон гэнэ. Мөн судалгаатай холбоотой санал, дүгнэлт, зөвлөмж, шүүмжийг байнга хүлээн авахаа мэдэгдэж байлаа.
Ерөнхийдөө эрүүл мэндийн салбар энэ жил хамгийн их хүнд сурталтай байгааг судалгааны дүн илтгэжээ. Бүх яамдын хүнд суртлыг жагсаан үзвэл Н.Удвал сайдын тэргүүлж буй яам 69.5 хувийн саналаар хангалтгүй үнэлгээ авсан аж. Гэтэл яамны агентлаг, газрын талаар судалгаа явуулахад мөн л дүүрэг, хорооны эмнэлэгийн хүнд суртал хамгийн их санал хураажээ. Хоёр жил бүрийн судалгааны дүнгээс үзвэл Эрүүл мэндийн яам 2011 оны дүнгээр мөн л нэгдүгээрт орж байсан аж. Харин 2009 онд найм, 2007 онд хоёрдугаар байрт тус тус жагсч хүнд суртлаараа иргэдийг бухимдуулдаг салбараар тодорхойлогдсон байна. Энэ жилийн хувьд хамгийн бага хүнд сурталтай нэгжээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тус тус шалгарсан гэнэ.
Ийнхүү төрийн байгууллагууд дутагдалтай, үйл ажиллагааны гажуудалтай байгааг илчлэн шүүмжлэх нэг хэрэг ч засч залруулахын төлөөх санаачилга дэвшүүлэх, алдаа дутагдлыг нь нэрлэх илүү чухал гэж судалгааны багийнхан үзжээ. Юун түрүүнд, бизнес дэх төрийн оролцоог багасгах нь зүйтэйгээс гадна төрийн байгууллага дахь хэт олон дүрэм, зааврыг эмхэтгэж, цэгцлэх шаардлагатай гэсэн нь ч бий. Нөгөөтэйгүүр, элдэв зөвшөөрөл, лиценз, хяналт шалгалтын тоог бууруулах замаар ажлаа цомхотгохыг сануулсан хүмүүс ч байжээ. Хүнд сурталд нөлөөлж буй өөр нэг шалтгаан нь төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар муу байгаа явдал гэж судалгаанд оролцогчдын 31 хувь нь саналаа илэрхийлсэн аж. Энэ бүхний араас авлига болон мэдээлэл, худалдан авалтын ил тод байдал, цахим ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгууллагын ажил үүргийн давхардал, хуулийн хэрэгжилт зэрэг асуудал тусгасан байна.
Судалгааны дүгнэлтэд төр өөрийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарыг орхигдуулж, дорвитой анхаарахгүй байгааг онцолжээ. Нөгөөтэйгүүр, бизнес эрхлэгч, хувийн хэвшилд үлгэр дуурайл болох ёстой атал өөрсдөө хүнд сурталдаа идэгдээд буйг ч дурдсан байна. Үүний араас төрийн яам, агентлаг, нэгжүүд хоорондоо уялдаа холбоогүй, тун сул харилцаатай ажилладгийг төрийн үйлчилгээ авах гэсэн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл нотлон харуулж буй юм. Энэ мэтээр авч үзвэл 2013 оны хувьд Монголын төр ард түмнээс хангалтгүй үнэлгээ авлаа.

0 Сэтгэгдэл