Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Монголд компанийн засаглал бүрэн утгаараа хэрэгжихгүй байна
Олон улсын санхүүгийн корпорацын судалгаагаар Монгол Улсын компаниудыг өрсөлдөх чадвар болон гүйцэтгэлээ сайжруулах, хөрөнгө оруулалт татах, компанийн засаглалаа сайжруулах хэрэгтэй гэсэн дүн мэдээ гарчээ. Учир нь, 2011 оны байдлаар Хөрөнгийн биржийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 20 хувьцаат компанийн засаглалын онооны дундаж ердөө л 27,5 хувьтай байгаа нь Монгол Улсын компанийн засаглалын дүрэм журмууд хангалттай сайн хэрэгждэггүйг харуулж байна хэмээн ОУСК-ынхан хэлж байлаа. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Бизнесийн байгууллагууд бага өртөг зардлаар илүү их хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгодог компанийн сайн засаглалын талаархи мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Энэхүү үнэлгээний тайлангийн зорилго нь эрх бүхий байгууллагуудад компанийн засаглалын зохицуулалтын давуу ба сул талуудыг таниулах, улмаар шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар хэрэгжилтийг хангуулах юм” гэв. Харин ОУСК-ын суурин төлөөлөгч Tуен Нгуен “Компанийн засаглал сайтай нь сул засаглалтай компаниас илүү ашигтай ажиллаж чаддаг. Сайн практик нь компаниудад илүү үр ашигтай менежменттэй болох, нөөц боломжийн зохистой хуваарилалт хийхэд нь тусална. Улмаар тус улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах, тогтвортой үнэ цэнийг бий болгох болно” хэмээлээ. Дашрамд, манай улсын хөрөнгө оруулалтын дүн энэ онд түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд буюу 25 тэрбум ам. долларт хүрч, хувийн хэвшилд ажлын байр нэмэгдсэн юм байна.
0 Сэтгэгдэл























