Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Өнөөдрөөс хүйтэрч цасаар шуурах нь, дулаан хувцасаа өмсөөрэй
Хэдэн хоногийн тогтуун байдал өнөөдрөөс өөрчлөгдөж нутгийн баруун талаас эхлэн хүйтэрнэ гэж цаг уурчид мэдээллээ. Өнөөдрөөс Алтай, Хангайн уулархаг нутгаар, маргааш зарим газраар, нөгөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, үргэлжлээд 22-нд баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурах юм байна. 20-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 22-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөх хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан байх юм байна.

0 Сэтгэгдэл