Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Хийжүүлсэн ундаанаас ангижруулах шидэт сав
Хийжүүлсэн ундаа хүүхдийн бие организмд ямар хор хөнөөл учруулдаг талаар бид бишгүйдээ л сонсч байсан. Наад зах нь шүдний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй гэгддэг. Тэгвэл Отава хотын их сургуулийн эрдэмтэн Сэм Торп хүүхдийг хийжүүлсэн ундаанаас хол байлгаж болох бас нэгэн сонирхолтой аргыг сэдэж олсон байна. Тэрээр шидэт сав Flowbot гэдгийг бий болгон үйлдвэрлэлд оруулан ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл хангаж байгаа аж. Цэвэр ус болон чихрийн агууламж багатай ундаа хийсэн тохиолдолд шидэт саван дээр зураг тодрон гарч ирдэг. Харин хийжүүлсэн болоод сахарын агууламж өндөртэй ундаа хийвэл зураг алга болчихдог гэнэ. Эрдэмтэн энэ савныхаа тусламжтайгаар хүүхдийг хийжүүлсэн ундаанаас хөндийрүүлээд зогсохгүй таргалалтад өртөх эрсдэлийг багасгаж, энгийн уснаас тааламж авах боломж олгоно гэж үзэж байгаа юм.
Савыг таван нас хүртэлх, таван наснаас дээшхи гэсэн хоёр ангиллаар худалдаанд гаргана хэмээн зохион бүтээгч төлөвлөжээ.
Хийжүүлсэн ундаа хүүхдийн бие организмд ямар хор хөнөөл учруулдаг талаар бид бишгүйдээ л сонсч байсан. Наад зах нь шүдний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй гэгддэг. Тэгвэл Отава хотын их сургуулийн эрдэмтэн Сэм Торп хүүхдийг хийжүүлсэн ундаанаас хол байлгаж болох бас нэгэн сонирхолтой аргыг сэдэж олсон байна. Тэрээр шидэт сав Flowbot гэдгийг бий болгон үйлдвэрлэлд оруулан ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл хангаж байгаа аж. Цэвэр ус болон чихрийн агууламж багатай ундаа хийсэн тохиолдолд шидэт саван дээр зураг тодрон гарч ирдэг. Харин хийжүүлсэн болоод сахарын агууламж өндөртэй ундаа хийвэл зураг алга болчихдог гэнэ. Эрдэмтэн энэ савныхаа тусламжтайгаар хүүхдийг хийжүүлсэн ундаанаас хөндийрүүлээд зогсохгүй таргалалтад өртөх эрсдэлийг багасгаж, энгийн уснаас тааламж авах боломж олгоно гэж үзэж байгаа юм. Савыг таван нас хүртэлх, таван наснаас дээшхи гэсэн хоёр ангиллаар худалдаанд гаргана хэмээн зохион бүтээгч төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл























