Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Нислэгийн хөдөлгөөний удирдлага шинэ загварт шилжлээ

Монгол Улсын дээд агаарын зайн замуудыг шинэчлэн тогтоож, нислэгийн хөдөлгөөний шинэ загварт шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж дуусчээ. ИНЕГ иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх ажлын хүрээнд  Монгол Улсын дээд агаарын зайн агаарын зам, секторуудын хариуцлагын бүс, давтамжийг шинэчлэх, нислэгийн хөдөл­гөөн удирдлагад аши­глах стрипийн аргачлалын өөрч­лөлтүүдийг Монгол Улсын Зам Тээврийн Сайдын  болон ИНЕГ-ын даргын тушаалын дагуу өчигдөр орон нутгийн цагаар 08.00 цагт нэвтрүүлсэн байна. Монгол Улсын дээд агаарын зайн нислэгийн хөдөлгөөний удирдлагад бодит ажиглалтын системийг өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны өдөр ашиглаж эхэлснээс хойш нэг жилийн дараа дахин хоёр ажиглалтын систем суурилуулж байна. Ингэснээр манай улсын дээд агаарын зайн 75 хувь, нийт нислэгийн 94 хувь, өнгөрөлтийн нислэгийн ачаалал бүхий  агаарын замуудыг бодит ажиглалтын систем ашиглан харж удирдах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн хамрах зай нэмэгдэхийн сацуу өмнөх ажиглалтын системийн найдвартай ажиллагаа тодорхой хувиар өсөж буй нь нислэгийн аюулгүй байдлын төвшин төдий хэмжээгээр нэмэгдэх боломж аж.  Түүнчлэн энэ салбарт гарсан нэгэн том өөрчлөлт бол нислэгийн хөдөлгөөн удирдлагын стрип аргачлалыг өөрчилсөн явдал юм. Стрип нь нислэгийн хө­дөлгөөн удирдлагад шаард­лагатай мэдээллийг агуул­сан зурвас хэлбэр бү­хий стандарт хэмжээтэй цаас байдаг ба процедур нислэгийн хөдөлгөөн удирд­лага-сонсч удирдахад хам­гийн гол ашигладаг, нислэ­гийн хөдөлгөөний шилжилт хөдөлгөөн, төсөөллийг нис­лэгийн удирдагчид үзүүлэх үүрэг­тэй. Өнөөг хүртэл ашиг­лаж ирсэн статик/процедур удирдлага/ стрип нь илтгэх цэг тус бүрт нэг стриптэй ба нислэгийн агаарын замын дагуу олон стрип байсан бол шинээр динамик/ бодит ажиглалтын удирдлага/ стрипт шилжсэнээр нэг нислэгт нэг стрип ашиглах юм. Ингэснээр нислэгийн удирдагчид бодит ажиглалтын дэлгэц дээр ажиллах хугацааг ихэсгэх, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавигдах хяналтыг улам бүр сайжруулахад том дэвшил гарч байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан