Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
МИАТ-ийн экс удирдлагууд мөнгө угаагаагүй, байгууллагын хөрөнгө шамшигдуулсан гэнэ

МИАТ-ийн экс удирдлагуудыг мөнгө угаасан хэргээр яллан анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирал байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял оноогоод байсан. Гэвч тэдний хувьд оноосон ял нь дэндүү хүнд санагдсан учраас хүн тус бүртээ гурван өмгөөлөгч хөлслөн ажиллуулж, Улсын дээд шүүхэд давж заалдсан.

18 өмгөөлөгчийн ачаар ямартаа ч өчигдөр хуралдсан Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн тэдний ялыг нь хөнгөрүүлжээ. Мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон бусад зүйл ангиар буюу байгууллагын мөнгө шамшигдуулсан гэсэн үндэслэлээр яллан Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Г.Саранчимэг нарыг тус тус гурван жил хорих ялаар шийтгэв. Харин Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх хурлыг Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Нямжав даргалан явуулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан