Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Өмнөговь, Дорноговьд цацрагийн хяналт хийв
Цөмийн Энергийн газрын байцаагчид Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажилд цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон зарим эмнэлгүүдэд цацрагийн хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд төрийн захиргааны байгууллагаар батлуулсан аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг зөрчих, тусгай зөвшөөрөлд заасан хязгаарлах нөхцлийг хангаж ажиллаагүй зэрэг нийт 27 зөрчил илрүүлжээ. Үүнээс ноцтой зөрчил гаргасан 1 байгууллага, 2 албан тушаалтанд 3 сая 840 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэн, зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.
Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд Цөмийн Энергийн газраас хийж буй хяналт шалгалт, аюулгүй байдлын сургалт, хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр болон мэргэшсэн боловсон хүчингүйгээр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд арилжээ.
Дашрамд дурдахад “Гаммалоггинг” ХХК, “Монкаротаж” ХХК, “Галакси Гео Монголиа” ХХК-иуд улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу цацрагийн аюулгүй байдлын болон ослын төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан, цацрагтай ажиллагчдыг цацрагийн хэмжилтийн баталгаажсан багаж, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангасан, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, цацрагтай ажиллагчдыг цацрагаас хамгаалах болон цацрагийн үүсгүүрийн хадгалалт хамгаалалтын тал дээр санаачлагатай ажилласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан