Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Ажилгүйдэл 7.3 хувь болж буурчээ

Энэ онд эдийн засгийн хүндрэл учирсан ч ажил эрхлэлтийн дүн мэдээ гайгүй гарч байгаа. Ажиллах хүчний судалгаагаар энэ оны хоёрдугаар улиралд ажилгүйдэл буурчээ. Тэгэхдээ энэ нь Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний төвд бүртгэгдсэн ажил хайж бүртгүүлсэн иргэдийн судалгаа гэж болно. Уг судалгаанаас үзэхэд энэ оны эхэнд ажилгүй иргэдийн тоо 3.4 хувь байсан аж. Харин есдүгээр сард гурван хувьтай гарчээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Ажиллах хүчний судалгаа”-гаар ажилгүйдлийн төвшин эхний улиралд 9.3 хувь байсан бол хоёрдугаар улиралд 7.3 хувь болсон байна. Манай улсын нийт ажиллах хүч 1.2 сая хүн ам гэдэг. Үүний 602 мянга нь эмэгтэйчүүд юм.
Ажилгүй иргэдийн тоо ийнхүү багассан нь ядуурал буурсан гэж болох нь. Статистикийн хорооноос гаргасан тооцоогоор өрхийн дундаж орлого 900 мянган төгрөг болж өслөө. Тухайлбал, Дэлхийн банкны туслалцаатайгаар Үндэсний статистикийн хороо ядуурал ямар байгаад дүн шинжилгээ хийжээ. Эндээс үзвэл улсын хэмжээнд ядуурал сүүлийн жилүүдэд буурч ирсэн байна. Тухайлбал гурван жилийн өмнө 38.7 хувь байсан бол 2011 онд 33.7, өнгөрсөн жил 27.4 хувь болж буурчээ. Тэгэхээр жилд дунджаар 5-6 хувиар буурч ирсэн аж. Үүнийг хот суурин, хөдөө нутгаар нь авч үзье. Хот суурин газарт сүүлийн хоёр жилд ядуурал 9.9 хувиар буурсан байна. Харин хөдөө нутагт 13.5 хувиар буурсан өндөр үзүүлэлт гарав.

0 Сэтгэгдэл