Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Байгаль хамгаалахад хамтран оролцоно
Байгаль хамгаалах нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагч, орчны бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт боллоо. Өмнө жилүүдэд манай улсын хэмжээнд Байгаль орчны тухай 18 хууль мөрдөж байсныг өөрчлөн давхардсан зүйл заалтыг нэгтгэн 12 хууль болгосон. Эдгээр хуулийг өнгөрсөн оноос эхлэн даган мөрдөж байгаа юм. Байгаль орчноо тухай хуульд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээж, зүй зохистой ашиглахад хамтын менежмент буюу хамтын оролцоо чухал гэдгийг онцолж байна. Үүнд хамгийн гол нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүдийг тусгасан байдаг байна. Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор Даланзадгад суманд зохиогдсон энэхүү сургалтад 52 нөхөрлөл, 42 байгаль хамгаалагч, орчны бүсийн зөвлөлийн 15 төлөөлөл оролцсон байна. Салбар яамнаас байгаль орчныг хамгаалах, уул уурхайн үйл ажиллагаа явуулахад байгальд хаягдалгүй бөгөөд оролцогч талын хэрэгцээг хангасан байх бодлого баримталж байгаа гэдгийг хэлж байна. Зөвлөгөөнөөр байгаль хамгаалагчид, нөхөрлөлүүд, орчны бүсийн зөвлөлийнхөн энэ салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа хөндөн ярилцсан байна. Уул уурхай хамгийн их хөгжиж байгаа манай аймагт байгаль хамгаалах нөхөрлөл, байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг энэ зөвлөгөөнөөр онцолж байсан. Хамгийн гол нь байгаль орчноо хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг байгааг анхаарах ёстой гэлээ. Мөн иргэд, олон нийтийн оролцоо чухал байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.
0 Сэтгэгдэл























