Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Залуусаа шинэ санаагаа хэрэгжүүлэхийг хүсч байна уу

Монголын Залуучуудын Холбооноос “Creative idea-2014”шинэ санал санаачилагын уралдаан зохион байгуулах гэж байгаа юм байна.Сүүлийн үед залуусFacebook, twitter хуудсандаа санал санаачилага, үзэл бодлоо хуваалцдаг боловчбодитоор тэднийг дэмжих, шинэ санал санаачилагыг нь хэрэгжүүлэх тогтолцоо, нөхцөл боломж байдаггүй.

МЗХ 2013 оныг “Оролцьё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж байгаа бөгөөд залуучуудаа залхуурдаггүй, бусдыг зөвхөн шүүмжилдэггүй, хэн нэгэн хийгээсэй гэж арагш суудаггүй, харин ч эсрэгээрээ шинэ санаа гаргаж, аливаа юманд санаачилгатай, идэвхи зүтгэлтэй байлгахын төлөөзалуучуудаа дэмжье, тэднээс гарч байгаа маш олон шинэ санааг бодит амьдрал дээр бий болгоё гэсэн зорилгоор “Creative idea-2014”төслийн уралдааныг зарлажээ. Нийгэмд хэрэгтэй, амьдралд бодит тусгалаа олох бүрэн боломжтой шинэ санааг шилдэг төсөл болгон 2014 оны МЗХ-ын ажлын төлөвлөгөөнд оруулан хамтран хэрэгжүүлэх юм байна.

Хамгийн гол нь хэрэгжүүлэх боломжтой, шинэ санаа гаргасан, тухайн шинэ санаагаа хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар маркетинг, үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулсан байх шаардлага тавигдах юм байна. Мөн танилцуулга, зорилго зорилт, хэрэгжүүлэх болсон шалтгаан, төсөл хэрэгжсэний дараа гарах үр дүн зэргийг тодорхой тусгана.Уралдаанд ирүүлэх материалыгэнэ 11-р сарын 12-оос, 12-р сарын 25 хүртэл хүлээн авах бөгөөд ирэх 12-р сарын 30-нд шилдэг 5 материалыг шалгаруулна. Сүүлийн үед залуучуудын идэвхи санаачилга, шинэ санааг дэмжих, дуу хоолойг нь сонсох, нийгэмд идэвхитэй байр сууриа бэхжүүлэхэд нь хөшүүрэг болох, тэднийг идэвхжүүлэхуралдаан тэмцээнүүд дутагдаад байна гэж хэлж болно. Тийм учраас залуучууд маань олон шинэ санал санаачилагаабодит биелэл болгож хэрэгжүүлэхийн тулд энэхүү уралдаанд идэвхитэй оролцох бизээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан