Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Залуусын санаачилгыг дэмжвэл ОК гэсэн хариу илгээ эрхэм гишүүдээ!

Дараа жилийн төсөв яригдаж буй энэ үед залуучууд иргэдийн саналыг тусган боловсруулсан төслүүдийг иргэний нийгмийн байгууллагууд хамтран УИХ-д танилцуулсан, өргөн барьсан үйл явдал өнгөрсөн 7 хоногтолны анхаарлын төвд байсан. Тодруулбал МЗХ, Монголын дугуйн Холбоо, Залуу дугуйчин клуб зэрэг нэр бүхий 9 байгууллагууд нэгдэн ,“Унадаг дугуйтай Улаанбаатар”, харин МЗХ дангаараа “Авлига, би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү, спорт уу аяны хүрээнд хийгдсэн “Архигүй Монгол, Сумын залуусаа архинаас гаргая” төслүүдийг өнгөрсөн лхагва  гаригт “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ –ийн гишүүн С.Бямбацогтод тус төслийн багийнхныг төлөөлж МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат тэргүүтэй залуус танилцуулж, УИХ-д өргөн барихыг хүссэн. Энэ талаар бичсэн А.Мөнхбатын жиргээ өнгөрсөн 7 хоногийн хамгийн олон дэмжлэг авсан жиргээнүүдийн тоонд зүй ёсоор орсон нь, аргагүй л хүмүүсийн хүсэн хүлээсэн асуудлууд байсныг илтгэнэ. Мөн өнгөрсөн 7 хоногт төслийн багийн залуучууд дээрх 3 төслийнхөө танилцуулга болон дэмжихийг хүссэн хүсэлтийн хамт бүх их хурлын гишүүдэд хүргүүлж, заримтай нь биеэр уулзан тайлбарласан байна. Өнөөдрийн байдлаар 20-иод УИХ-ын эрхэм  гишүүд дээрх төслүүдийг дэмжихээ илэрхийлж, саналын хуудсанд гарын үсэг зуржээ. Харин өнөөдөр МЗХ-ны А.Мөнхбат ерөнхийлөгч үлдсэн гишүүдэд хандан “хэрвээ та төслүүдийг дэмжиж байвал ОК, дэмжихгүй бол хариу битгий бичнэ үү” гэсэн утгатай мэссэжийг хүртэл илгээгээд амжжээ. Иргэд залуусынхаа бодит санал санаачилгыг олон гишүүд дэмжих байх гэдэгт итгэлтэй байгаагаа тус төслийн багийнхан илэрхийлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан