Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг дарга ажиллана
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  ээлжит хуралдаанаар Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай НИТХ-ын Тэргүүлэгчдэд энэхүү асуудлыг танилцуулсан юм. Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн хөгжил, оролцоо, эрх хамгааллын асуудлаар төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх хүүхэдтэй холбогдолтой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн оролцооны байгуулагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах чиг үүрэгтэй орон нутгийн зөвшлийн байгуулага юм. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн  5-р бүлгийн 11,17-р зүйлийн дагуу нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар Нийслэл Засаг даргыг томилогдох учиртай. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар томилох асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн саналаар томилох тогтоол гаргалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан