96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Монголын дасгалжуулагчдыг Европын хөлбөмбөгийн холбооны шугамаар сургахад бэлэн байна гэж Мишель Платини хэллээ
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ дуурсгасан Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платиниг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалт Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болсон юм.

Хүүхэд байхдаа хөлбөмбөг тоглох дуртай байсан. Мишель Платини таны тухай тэр үеэс мэддэг болсон. Дэлхийд нэр хүндтэй эрхэм хүнтэй эх орондоо уулзаж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж бодит ажлыг хийж эхлүүлээд байгаа. Монгол хүүхдүүд энэ спортоор дэлхийд өрсөлдөхүйц тамирчид болоосой гэж боддог. Үүний төлөө Засгийн газрын тэргүүний хувьд дэмжлэг үзүүлж ажилладаг гэж ярилаа.

Мишель Платини Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа талархлаа илэрхийлээд Засгийн газрын тэргүүн нь хөлбөмбөгт хайртай, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө гэсэн сэтгэлтэй байгааг сонсоход таатай байна. Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гээд Монголын дасгалжуулагчдыг сургалтад хамруулахад бэлэн байгаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл