Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Есөн эрдэнийн Ганжуур судрыг дэлхийн баримтат өвд бүртгэж батламж гардууллаа
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг тус байгууллагаас “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн Батламжийг Гадаад харилцааны сайд Л.Болдод энэ сарын 07-ны өдөр албан ёсоор гардуулжээ.

Уг судрыг энэ оны зургадугаар сарын 28-нд бүртгэсэн бөгөөд ийнхүү Батламжийг нь гардуулснаар “Дэлхийн баримтат өв”-д Монгол Улсаас бүртгэгдсэн гурав дахь бүтээл боллоо. Үүний өмнө Лу гүний “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” судрууд уг жагсаалтад бүртгэгдээд байсан. Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг 9 эрдэнээр урлажээ.

Харин ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөл жагсаалтад Монгол наадам, Хөөмэй, Бүргэдийн баяр, Уртын дуу, Морин хуур, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол лимбэний арга барил-битүү амьсгаа, Монгол тууль, ардын бүжиг Бий биелгээ, Цуур хөгжим тус тус бүртгэгдээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан