Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
“Ноёд”-ын Г.Буяндоржийг батлан даалтад гаргах уу

“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндоржийг цагдан хорих хугацаа энэ сарын 8-нд дуусах аж. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, дуудсан цагт ирээгүй гэсэн үндэслэлээр түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнууд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн юм. Түүнд холбогдох хэд хэдэн хэргийг шалгах явцад Г.Буяндорж бусдыг залилсан биш, бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн тул түүнийг цааш цагдан хорих шаардлагагүй болж байгаа гэнэ. Түүнийг суллаж, гадуур байцаах эсвэл батлан даалтад гаргах талаар холбогдох албаныхан ярьж эхэлжээ. Учир нь ар гэрийнхэн нь түүнийг батлан даалтад гаргаж авах хүсэлт гаргасан байна.
“Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батжаргалыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт батлан даалтад гаргажээ. Д.Батжаргал “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа С.Билэгтийг Г.Буяндоржтой танилцуулж өгсөн аж. С.Билэгт “Их хэмжээний зээл гаргуулж өгнө. Тэгэхийн тулд компани чинь миний нэр дээр бүртгэлтэй байх шаардлагатай юм байна” гэж Г.Буяндоржийг мэхлэн, “Ноёд констракшн”-ийг нь өөрийн болгож авчээ. Г.Буяндорж түүнд компаниа өгөхдөө эхлээд Б.Батжаргалын нэр дээр шилжүүлсэн юм байна.

0 Сэтгэгдэл