Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Улаанбаатар хотын 5 байршилд бүрэн автомат автозогсоол барина

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  эхний ээлжинд Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа 5 байршилд бүрэн автомат  автозогсоол хийхээр төлөвлөөд байгаа юм. Энэ ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн 2-р хороо 31-р байрны урд талбайд 64 автомашины багтаамжтай загвар автозогсоол хийхээр шийдвэрлээд байна. Энэхүү автозогсоол нь ил зогсоолд 6 автомашин зогсох талбай буюу 100 м2 хүрэхгүй талбайд 64 автомашин багтаах боломжтой. Түүнчлэн автоматжуулсан авто зогсоолын барилгыг каркасаар угсарч барих бөгөөд гагнуурын ажил хийх шаардлагагүй, эрэг боолтны тусламжтайгаар хялбархан угсардаг учраас богино хугацаанд ашиглалтад оруулдаг юм байна. Автомат зогсоолын систем нь осол, гэмтэл болон хулгай зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна зогсоол хайж машинаа байрлуулах гэж цаг алдахгүй бүрэн автомат учраас зогсоолд байрлуулахад хялбар гээд олон давуу талтай гэж гүйцэтгэгч компаниас танилцуулж байгаа юм.  Одоогоор автозогсоол барих Хан-Уул дүүргийн 2-р хороо 31-р байрны урд талын 100 орчим метр  газарт геодизийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа барилга угсралтын ажил эхлэх юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан