Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Улаанбаатар хот Ази Номхон далайн бүсийн хотуудын холбооны гишүүн боллоо

Ази Номхон далайн бүсийн хотуудын /Ситинет/ ээлжит 7-р хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо 11 сарын 03-наас 07-ны өдрүүдэд болж байна. Тус хуралдаанд Улаанбаатар хотыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Хотуудын холбооны төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар ирэх 4 жилд Ази Номхон далайн бүсийн хотуудын холбоог удирдах хотыг сонгосон бөгөөд гишүүдийн олонхийн саналаар БНСУ-ын Сөүл хот даргалахаар болжээ. Мөн Улаанбаатар хот тус холбооны албан ёсны гишүүнээр элссэн байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Улаанбаатар хотын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлаар илтгэл тавьж, бусад орны төлөөлөгчидтэй санал солилцлоо.

0 Сэтгэгдэл